
Хууль зүй дотоод хэргийн яамны дэргэд хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдан гэмт хэргийн гэрч, хохирогчийг хамгаалах чиглэлээр судалгаа хийж эхэлжээ. Эл ажлын хүрээнд ХЗДХЯ-ны захиалгаар, НҮБ-ын Хуулзүй үйлчилгээний хүртээмж ба Хүний эрхийн төслийн санхүүжилтээр “Гэрч, хохирогчийг хамгаалах үндэсний тогтолцоон бий болгох асуудал” сэдэвт судалгааны ажлыг Хохирогчийн эрхийн судалгааны төвөөс хийж буй аж. Хохирогч мэдүүлгээс буцсан тохиолдол цөөнгүй байдаг гэнэ. Тухайлбал хүн худалдаалах гэмт хэргийн хоёр хохирогч гэмт хэрэгтний ятгалаг, айлган сүрдүүлэлтэд автсаны улмаас мэдүүлгээс буцан, улмаар хуурамч мэдүүлэг өгсөн хэргээр ял шийтгүүлж байсан тухай Монголын ТББ-ын Хүний эрхийн Зөвлөлд илгээсэн илтгэлд дурджээ.
Н.Түвшин