
Үйлдвэр худалдааны яамны төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорын эхнэр Д.Эрдэнэ-Отгон өнгөрсөн сарын 15-ны өдрийн 16.00 цагийн орчим Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт согтуугаар автомашин жолоодож явахдаа 30 настай эрэгтэйг дайрч амь насыг нь хохироосон хэрэгт шалгуулж буй. Түүний дайрч хөнөөсөн эрэгтэй нэг сарын туршид хэн болох нь тодорхойгүй байсан юм. Харин Замын цагдаагийн газраас хохирогч агсныг эрэн сурвалжилсны эцэст Сэлэнгэ аймгийн харьяат, барилгын туслах ажил эрхэлдэг нэгэн байсныг тогтоожээ. Одоогоор сэжигтэн Д.Эрдэнэ-Отгон батлан даалтад гадуур байцаалт өгч байгаа аж. Уг ослын хэргийг Замын цагдаагийн газрын Эрүүгийн тасагт үргэлжлүүлэн шалгаж байна.
Н.Түвшин