Амласан мөнгөө өгтөл нь мессежээр “булж” мэдэх нь ээ

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Амласан мөнгөө өгтөл нь мессежээр “булж” мэдэх нь ээ

“Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 99112934, 91116565
Монгол улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд 99118779
Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг 99114169
Шадар сайд М.Энхболд 99115451
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл 99113703
УИХ-ын дэд дарга Г.Батхүү 99114403
УИХ-ын дэд дарга Н.Энхболд 99117220, 92007220
УИХ-ын гишүүн З.Алтай 99118563
УИХ-ын гишүүн П.Алтангэрэл 99582211, 99112533
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал 99119387
УИХ-ын гишүүн Д.Арвин 99119791
УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн 99112292. Эдгээр хүмүүсээс 1,5 сая төгрөгөө нэхэж  авцгаая  аа” гэсэн мессеж интернэтээр “нисэж” эхэллээ. Баттай эх сурвалжийн баталж байгаагаар эдгээр утасны дугаарууд эрхэм гишүүдийн гар утасны дугаар мөн ажээ. Мэдээж залгахад танихгүй хүний дуудлагыг  түшээд авдаггүй. Харин мессежийг бол хүссэн хүсээгүй ч нисгэж болно. Тэгэхээр ойрын үед эрхэм түшээдийн утсыг улайстал нь мессеж очиж мэдэх нь ээ. Энэ удаа цөөн хэдхэн хүний утсыг нийтэд түгээж байгаа ч бусдынх нь утас мессеж илгээгчдэд байгаа нь дамжиггүй. Тиймээс утасныхаа дугаарыг сольдог юм билүү яадаг юм билээ гэж сандралдаж байна. Дор хаяж 2-3 саяар үнэлэгддэг 9911….-тэй дугаараасаа татагалзах уу, эсвэл иргэдэдээ 1.5 сая төгрөгийг нь олгох уу гэдэг сонголтыг түшээд хийхээс аргагүй нь бололтой.
Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж