
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улс тунхагласны 86 жилийн ойн баярыг тохиолдуулан нийгэм, эдийн засгийн салбарт амжилт бүтээл гаргасан зарим хүнийг төрийн одон, тэмдгээр шагналаа. Тэдний дундаас онцолбол, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ гавьяат эдийн засагч цол хүртэж, УИХ-ын гишүүн, хатагтай Д.Оюунхорол гавьяат багш цолоор энгэрээ мялаалаа. Түүнчлэн энэ үеэр Монголын рок, поп урлагийнхан ч хөдөлмөрөө үнэлүүлж, ая зохиогч, продюсер, дуучин Б.Ангирмаа Алтан гадас одон хүртжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.
Б.СҮРЭН