Марадона “Хуниорс”-ыг дасгалжуулах уу?

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Марадона “Хуниорс”-ыг дасгалжуулах уу?

Аргентиний “Бока Хуниорс” багийн тоглогч Хуан Роман Рикельме домогт Диего Марадонаг багийнхаа дасгалжуулагч болоосой гэж хүсч буй тухайгаа ярьжээ. “Бока Хуниорс”-ын гол тоглогч Рикельме уг нь Марадонаг байхад Аргентиний шигшээд орохгүй хэмээж, улмаар энэ жилийн ДАШТ-д оролцоогүй юм. Рикельме таарамж муутай гэгдэж байсан Марадонаг ийнхүү дэмжих болсонд олон хүн гайхаж байгаа. Харин Рикельме багийн амжилт муу байгаа учраас сайн дасгалжуулагч нэн тэргүүнд хэрэгтэй байна. Хувийн харьцааг одоо мартах хэрэгтэй гэж ярьсан байна. Үнэхээр ч “Бока Хуниорс” сүүлийн 14 тоглолтоос 17 оноо авч, хүснэгтийн доод хэсэг рүү буусаар байгаа. Өнгөрсөн долоо хоногт мөн заналт дайсан “Ривэр Плэйт” багт 1:0-ээр хожигдсоны улмаас дасгалжуулагч Клаудио Борги ажлаасаа халагдсан юм. Харин Рикельме зүүн хөлөндөө гэмтэж багтаа тус болж чадахгүй байгаа. Түүнийг Аргентиний шигшээгийн шинэ дасгалжуулагч Серхио Батиста шигшээ багт дуудаад байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж