Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Багшийн сул тал

Улс
төрийн орчин хурдан өөрчлөгдөж чөлөөт зах зээл
тодорхой хэмжээнд бүрэлдэж буй нөхцөлд монгол хүн бүрт өөрийгөө нийтэд
таниулах, давуу талаа нээн илрүүлэх хэрэгцээ урьд урьдаас илүү чухал
болов.IMAGE буюу дүр төрх гэсэн утгатай энэ үг
хүний бусдад сэтгэгдэл төрүүлэх чадварыг
илэрхийлдэг.Имиже нь хүмүүсийн ой ухаанд бүрэлдсэн эсвэл санаатайгаар
үүсгэсэн хүн болон байгууллагын тухай ерөнхий төсөөлөл,дүр төрх
юм.Аливаа хүний хувцас хунар зүс царай яриа хөөрөө дохио зангаа хүртэл
өөрийгөө бусдад таниулах мэдээллийг тээж нэг үгээр хэлбэл имиже бүрдүүлж
байдаг.Гэхдээ имиже зөвхөн хүмүүсийн гадаад төрх , нүдэнд харагдах зүйл
төдийгүй хүний мэдлэг, чадвар, сэтгэхүйн зэрэг зан үйлийн тогтсон
хандлагыг бүхэлд нь багтаасан олон талтай, өргөн
хүрээтэй зүйл юм. Имижийг төрөлхийн,үүсмэл гэж хүрээнд
хэрэглэж болдог.Тийм учраас имижмейкер гэсэн нэр
томёо түүнд харгалзсан ажил мэргэжил гарчээ.Бүх амжилт ололтын цаана
зориуд бүтээсэн имиже нуугдаж байдаг бөгөөд түүнгүйгээр өрсөлдөөн бүхий
зах зээлийн нөхцөлд санасандаа хүрэхэд
амаргүй.Мэргэжлийн хувьд хавьгүй өндөр боловсролтой боловч имижээ
бүрдүүлэхдээ анхаарал тавиагүй багш хүн хүүхдийнхээ сэтгэл оюуныг
эзэмдэн тэдэнтэй хамтран мэдлэг бүтээх ажилдаа
сайн амжилт гаргаж чадахгүй.Тоталитари тогтолцооны үед багшийн энэ талын
илэрхийллийг зөв боловсон харьцаа,соёлч байдал, үлгэр дууриал гэх
мэтээр тодорхойлдог байв. Доктор Д.Эрдэнэчулууны судалгаагаар хүүхдэд
таалагддаггүй багшийн сул тал нь:
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж