
Рэд Бүлл бгаийн зүгээс дэлхийн аварга нисгэгч Веттелийг Дюсселдорф хотод хийх аяллынхаа дараачаар өөрийн улсын нийслэл Берлин хотын зүрх болсон Бранденбург хаалганы дэргэд өөрийн машинаа хөлөглөн гарч ирэх болсныг хэллээ.
“We will rock Berlin” хэмээн 23 настай Герман залуу хэлжээ. Веттель өнгөрөгч сард Абу Дабигийн гран-прид түрүүлснээр тус спортын түүхэнд хамгийн залуу дэлхийн аварга болсон билээ.
Өмнө нь энэ амжилтыг 2008 оны дэлхийн аварга Льюис Хэмилтон эзэмшиж байсан бол одоо Веттелийн нэрээр түүхэнд үлдсэн. Рэд Бүлл багийн нисгэгч Берлинд хийх энэ арга хэмжээнийхээ талаар хэлэхдээ “Бүтэн жилийн турш дэмжиж ирсэн хөгжөөн дэмжигчиддээ талархлаа илэрхийлэхийг хүсч байна” гэсэн байна.
Ерөнхийдөө германчууд спортын арга хэмжээг энэ мэт өргөнөөр тэмдэглэдэг. 2006 онд тэд хөлбөмбөгийн ДАШТ хүлээн вач байсан бол 2010 онд шигшээ баг нь хүрэл медаль хүртсэн амжилтыг Берлин хотын төвд тэмдэглэж байжээ.
Одоо харин дэлхийн хамгийн хурдан нисгэгчийн баярыг хуваалцах нь.
Веттель энэ өдрүүдэд Испанийн Картагенад “Формула BMW” цомын тэмцээнийг үзэж сонирхож явна. 2003 болон 2004 онд тэрбээр өөрөө энэ уралдаанд оролцож байсан бөгөөд эхний жилдээ таван гран-пригийн ялагч болж байснаа эргэн дурссан байна.
“Формула нэг”-тэй холбоотой нэмэлт мэдээлэл хүргэхэд Италийн гарааг Монцад биш Ромад зохион байгуулах талаарх яриа хүчтэй өрнөж байна.
Score Studio