Микроныхон амиараа дэнчин тавихад ч бэлэн байна | News.MN

Микроныхон амиараа дэнчин тавихад ч бэлэн байна

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Микроныхон амиараа дэнчин тавихад ч бэлэн байна











Нийслэлийн нийтийн тээврийн газар, Замын цагдаагийн газар хамтран
энэ сарын 15-наас эхлэн  Зүүн дөрвөн
замаас Офицеруудын ордон хүртэл
замаар бага оврын автобус явуулахгүй
байхаар шийдвэрлэсэн. Үүнтэй
холбоотойгоор тухайн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ
эрхэлж байсан микро автобусныхан эсэргүүцэл
илэрхийлж эхэлсэн. Бяцхан жагсаал хийж, шаардах хуудас Засгийн газарт өгөх гэж үзсэн.
Тэгээд хэсэгтээ нам гүм болсон
ч өчигдөр сэтгүүлчдэд хандлаа. Энэ чиглэлд 80 гаруй микро автобус
үйлчилгээ эрхэлдэг аж. Тэдний
50 хувь нь өөрсдөд нь тохиолдоод байгаа бэрхшээлийг
хуваалцах гэж ирсэн байлаа. Мөн
хувиараа тээвэр эрхлэгчдийн холбооныхон ч ирсэн байсан юм. Жолооч болон кондуктарууд
ингэж ярьж байна.

Хувиараа тээвэр эрхлэгч Өлзийбат:

“Зүүн дөрвөн замаас Офицеруудын ордон хүртэл дөрвөн
буудалд микро автобус зогсоохгүй
байх шийдвэр бол энэ томчуудын хийж байгаа бизнестэй холбоотой. Тэд өөрсдийн автобусны орлогыг нэмэхийн
тулд ийм юм хийж байгаа нь гарцаагүй.
Энэ чиглэлд микро автобус явуулахгүй
байгаа шалтгаан нь шугамын давхцалыг багасгах, замын бөглөрөл багсахгах зорилоготой юм гэсэн.
 Гэтэл энэ замд ямар ч давхцал, бөгдөрөл
байхгүй. Том оврын 15, жижиг
оврын таван автобус явдаг. Одоо жижиг оврын автобусны гурван чиглэлийг өөрчилсөн. Үлдсэн
хоёр чиглэлээ энэ замаар нь явуулаад өгөөч гэхээр хүлээн зөвшөөрөхгүй байна.   

Хувиараа тээвэр эрхлэгч Дамдин:

“Бид үндсэн
хуульд заасан эрхээ эдлэх гээд хоёр удаа жагсах гэсэн боловч зөвшөөрөл
өгсөнгүй. Хүчээр
хааж, боож байгаа байхгүй
юу. Бид төрөөс мөнгө
өгөө ч ээ гэж гуйгаагүй.
Өөрсдөө ажлын байраа бий болгож, хувийн
хөрөнгөөрөө
төрд ажил хийж амьдралаа болгож
ирсэн. Гэтэл төр биднийг ингэж
дээрэмдэж байгаа байна.  Бид олон жил ажиллахдаа
нийгмийн даатгалаа ч төлөх бололцоогүй байна. Тиймээс бид нийгмийн болон
эрүүл мэндийн даатгалыг нөхөж өгөхийг шаардаж байгаа. Хэрвээ тэгэх
юм бол эсэргүүцээд байх шаардлага
алга.

Кондуктар Дуламсүрэн:  

“Улс өнгөрсөн жил улс 400 автобус оруулж ирсэн. Хэдэн автобус
нэмлээ, нийтийн тээврийн хэрэгслийн ачаалал буурлаа гэж үзээд микро автобусныхныг шахаад байгаа бололтой юм.
Үнэндээ тийм юм алга. Хүмүүс автобус хүлээгээд
өвлийн хүйтэнд хөлдөж
үхэх шахаад зогсч байна. Бид
нараас “яагаад явахгүй байгаа
юм бэ, автобус ирэхгүй хэцүү байна” гэж  асууж байна. Байдал ийм л байгаа. Тэгэхэд эрх мэдэлтнүүд  тасалгаанаасаа гараад л жийпэнд сууж байгаа юм
чинь яаж мэдэх юм.  Ен нь бол нийтийн тээвэр
төсөвгүй байсан. 2009 оноос л үндсэн төсөвтэй болж байгаа шүү дээ. Түүнээс өмнө
төсөв нь микро автобусныхны нуруун
дээр байсан. Биднээс авдаг замын хуудасны мөнгөөр л төсвөө
бүрдүүлж байсан. Одоо 50 төгрөгний замын хуудсыг 7000 төгрөгөөр зарж байгаа.

Хувиараа тээвэр эрхлэгч Уламбаяр:

 “Нийтийн
тээврийн газар, Замын цагдаагаас микро автобусны стандарт гээчийг гаргасан цагаас
л биднийг бодлогоор шахаж эхэлсэн. Эхлээд 1993 оноос өмнө
үйлдвэрлэсэн микро автобус
явуулахгүй гэсэн. Төд удалгүй 1996 он болж хувирсан. Би л гэхэд дөрвөн удаа микро автобусаа сольсон байна. Тэгээд барахгүй болохоор эцсийн эцэст чиглэлээр
боож байгаа байхгүй юу.  Гэтэл Офицероос “Нарантуул” зах явдаг хүмүүс унаагүй,
өдөр бүр
таксидах дээрээ тулж байна. Тэндээс том оврын автобус зах явахгүй. Манайханд өдөр бүр
таксидаад байх чадалтай хүн
байгаа бил үү. Сэтгүүлчид та нар тийшээ яваад сурвалжлаад
үзээрэй. Тэгээд дээрээс захаас
Офицер ордог хулгайн тээврүүд
ихэсч байна. Дандаа замын цагдаагийн газарт танилтай, хамаатан садантай хүмүүс байна. Хулгайгаар тээвэр хийж байгаад тэд чинь
осол гаргавал төр хариуцах
уу.

Энэ мэтчилэн олон зүйлийг
микро автобусныхан ярьж байна. Эдгээр 80 жолоочийн цаана 80 кондуктар байгаа. Тэднийг
сарын 270 хүртэлх мянган цаасаар
цалинжуулж байгаа гэсэн. Бараг томхон төрийн
байгууллагын дайны цалин өгч
байгаа биз. Гэтэл энэ ажлын байрыг үгүй хийх гээд байдаг. Багадаа л
160 хүн ажилгүй болно.  “Уг нь бид заасан чиглэлээр явж үзье гээд нэг өдөр явсан. Гэтэл Улаанхуарангаас  “Цайз” зах, “Их засаг” их сургуулиар дамжаад зах
ороход 1600 төгрөг л олсон гэнэ. Эхний микро автобус
шүү дээ. Гэтэл түүний ард 80 микро дугаарлаж байгаад
хөдлөхөөр юу ч олохгүй
нь ойлгомжтой. Ингээд нийслэлийн нийтийн тээвэрт энэ бүхнээ хэлж хандахад дарга нар нь бид буруу шийдвэр
гаргажээ гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
Гэхдээ засч чадахгүй гэж хэлсэн
байна. Түүгээр барахгүй “та нар чиглэлээ зохиогоод ороод
ир. Тэгвэл бид шийдээд өгье”
гэсэн. Харин өөрсдөө шийдвэр гарга гэхэд шөний 22-01 цаг хүртэл тэр чиглэлд яв гэсэн. Энэ
мэтээр эрх баригчид муйхарлаж байна. Бүр
хэвлэлийн хуралд оролцох гээд явж байсан жолооч нарыг машинтай ийшээ оруулахгүй гэж замын цагдаа нар нь даргатайгаа
зогсоод хааж, боосон. Ингээд бодохоор ямар нэг эрх мэдэлтний лобби байгаа нь харагдаж
байгаа юм” гэж ч ярьж байна.  Микро автобусныхан
цаашид тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэж байна. Зөвшөөрөлгүй
жагсах, өлсгөлөн зарлах юм байх. Бүр
төрөлжсөн буюу өрх
толгойлсон эмэгтэйчүүд, чиглэлээ
хасуулсан микроныхон, банкинд өртэй
гэх зэргээ хуваагдаж өлсөнө. Эрчүүд
нь шоронд суухаас айхгүй,
тэгж гэдсээ тэжээнэ. Харин гэр бүлийг
минь төр тэжээнэ биз гэж мэдэгдэж
байна. Тэгэхээр амиараа дэнчин тавихаас ч буцахгүй
болж.

П.Наранцэцэг: Тээвэрчдийн эрх ашигт нийцсэн хувилбарыг санал
болгосон

Харин энэ талаар бид нийтийн тээврийн газраас тодруулсан юм.
 

-Микро автобусныхан нийтийн тээврийн газрыг буруутгаж байна.
Энэ тал дээр танай байр суурь ямар байгаа вэ?

-Засгийн газрын 27-р тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд, Нийслэлийн
засаг даргын хамтарсан шийдвэрээр хотын төв
замд хязгаарлалтын хүрээг
тэлж,  ачаалал ихтэй гол замуудад бага оврын
автобусны хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон.  Энэ шийдвэрийг цуцлах хэрэгтэй гэж зарим жолооч
нар төрийн бус байгууллагаас
эсэргүүцэл илэрхийлэн шаардлагаа
тавьсан. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсэг удаа дараа
хуралдаж аль болох эдгээр тээвэрчдийн эрх ашигт нийцэж болох хувилбарыг санал болгосон
байгаа. Тухайлбал,  үнэхээр шинэ маршрутаа ашиггүй гэж үзээд байгаа бол том оврын автобусны жолооч кондуктороор
ажиллах боломж байна. Том оврын 10 аж ахуйн нэгж нийт 93 жолоочийг авч ажиллуулах
боломжтой гэсэн саналаа ирүүлээд
байна. Хоёрдугаарт, одоогийн орлогоос нь бууруулахгүйгээр өөр
бага оврын шугаманд элсүүлэн
ажиллуулах боломжтой гэсэн.  Мөн хотын өөр захын хорооллуудад шинээр чиглэл
маршрут нээж өгөх боломжтой гэхдээ мөн адил хязгаарлалт хийгдсэн замуудаар
орохгүйгээр зорчигч тээвэрлэхэд
нь дэмжлэг үзүүлэе гэсэн саналыг ч тависан байгаа.
Энэ талаар саналаа гаргаж ирж харилцаж ярилцая гэсэн саналыг тавиад байна. 

-22-01 цаг хүртэл
яв гэсэн гэл үү. Энэ чинь
боож байгаагийн нэг хэлбэр биш үү?

-Боож байгаа юм биш. Хамгийн гол нь  22 цагаас хойш 01 цаг хүртэл ч юм уу иргэдийн эрэлт хэрэгцээг хангаж шөнийн тээврийн үйлчилгээ эрхлэх боломж байгааг
ярьсан юм. Шөнийн тээвэр бол
манай нийслэлчүүдийн хүсэн хүлээдэг үйлчилгээ
бөгөөд мэргэжлийн байгууллагууд хамтран
өндөр зохион байгуулалттайгаар иргэддээ
маш сайн мэдээлж байгаад эхлүүлэх
боломжтой ажил мөнөөс мөн. Мэдээж үнэ
тариф нь арай илүү гэхдээ
такси, хувийн тэргээр явсанаас хямд байх бүх
нөхцлийг бүрдүүлж байж хийх ёстой үйлчилгээ юм. Энэ боломжийг л харж тийм санал тавьсан.

-Стандарт өөрчлөх шаардлага тавьж байгаа. Тэр тал
дээр шийдвэр гаргах боломж байгаа юу?

-12 жилийн насжилтыг хүчингүй болго гэсэн шаардлага тавьж байгаа.
МУ-ын хэмжээнд дагаж мөрддөг стандартыг өөрчлөхийг Нийтийн тээврийн газар, нийслэлийн удирдлага
шийдэхгүй ээ. Энэ бол Зам
тээвэр барилга хот байгуулалтын яамны дэргэдэх маш олон мэргэжлийн байгууллагын
төлөөллөөс бүрдсэн
техникийн хороо нь хуралдаж байж стандарчлал хэмжилзүйн хорооны тогтоол гарч шийддэг. Стандарт бол бүх иргэд байгууллагын дагаж мөрдөх эрхзүйн
акт юм. Иймд стандартыг өөрчлөх эрх бидэнд байхгүй. Хэрэв зохих шийдвэр гараад ирэх
юм бол бид мөрдлөг болгоод ажиллах нь нээлттэй бий.
 Бас нэг асуудал бол жолооч тээвэрчдийн нийгмийн
даатгал эрүүл мэндийн даатгалын
асуудал юм. Энэ талаар Нийслэлийн Нийгмийн даатгалын газар, Мэргэжлийн хяналтын
газар, Татварын газар бас манайх хамтран ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүдэд нь шалгалт хийж байна. Удахгүй дүгнэлтээ гаргаж цаашид жолооч кондукторуудыг хэрхэн
зохистой байдлаар  даатгалд хамруулах тухай
саналаа гаргах болно.

-“Нарантуул” захад наймаа эрхэлдэг хүмүүст
унаа олдохгүй байгаа талаар
ярьж байна. Хэрвээ тийм бол иргэд хохирч байгаа юм биш үү?

-Манай мэргэжилтнүүдийн
судалгаагаар бол яг Офицеруудын ордон, Баянзүрх
дүүргийн эмнэлэг зэрэг буудлаас
байнга зах явдаг зорчигч харьцангуй бага байдаг юм байна. Тэгээд ч “Нарантуул” зах
руу явах үедээ зүүн талаас ирж байгаа Хужирбулан,
Улиастай гэх мэт чиглэлийн том оврын автобуснуудад суугаад захын дэргэд буух боломжтой.
Харин Шархад, Эрдэнэтолгой, Цайз зэргээс зах руу явдаг бага оврын буухиа автобусандаа  суудаг зорчигчид нь байж л байгаа шүү дээ.      Ер нь
аливаа өөрчлөлт зохицуулалт нь эхэндээ мэдээж
бухимдал үүсгэх нь аргагүй. Гэхдээ манай тээвэрт шугам нэг
хэвшээд иргэд мэддэг болоод ирэхээрээ аль аль талдаа боломжтой болно.

Н.Пунцагболд.

Зохиогчийн эрх:


“Монголын мэдээ” сонин.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

z**l 2010-11-25 180.235.183.196

haltar mikroniihon olsgolon zarlaad yhwel sain l biz ed naraar yadag yum

Avatar

Микроныхон болио 2010-11-25 180.235.171.80

Микроныхон болио хир тос болсон суудалтай зогсоол дээр хошгороод явдаггүй автобусны буудлын ойр орчимд бөөн бөглөө үүсгэдэг замын хөдөлгөөнд хамгийн бүдүүлэг оролцдог гээд яриад байвал дуусахгүй та нар монгол улсын нийслэлийн нүүр царайг гутааж байна тэр хөдөөнөө очиж микрогоороо халтураа хий хотын тээврийнхэн урагшаа 1 ч гэсэн бүдүүлэг юм үхвэл үхэж л байг

Avatar

mi 2010-11-25 220.83.220.121

mikro heregui muuhai deerengu baidag nastai huniig ushigluud haalga haadag sh de

Avatar

Зочин 2010-11-25 182.160.63.158

ХОТЫН ТӨВД БАЯНЗҮРХ ЗАХЫН УРД ТАЛД ШИНЭЭР БАРИГДСАН 79 М2 2 ӨРӨӨ БАЙРЫГ СОНИРХСОН ХҮМҮҮСТ ХАС БАНКНЫ 80 ХУВИЙН ЗЭЭЛД ХАМРУУЛЖ ХЯМД ЗАРНА

ХАРИЛЦАХ УТАС 99189208

Avatar

зайл микро 2010-11-25 83.185.72.84

дэлхийд хаана ч микрогоор хүнээ тээвэрлэдэггүй одоо болио ичиж амьдарья хэддүгээр зуунд хаана амьдоаад байгаа вэ муулаад байдаг социалист үед ч том автобуссаар үйлчлүүлдэг байсан ш дээ ямар онигоо вэ яаралтай болиулаачээ үхсэний жагсах нөхөн төлбөр энээ тэрээ битий солиориод бай одоо нээрээ утгаа алдаж байнаа тэдээ яадын өлсөнө л биз жагсана л биз хар хүйтэнд хохь нь л болно Харин том автобуссны үйлчилгээг маш нарийн ард иргэдэд хүргэсэн үйлчилгээ болго

Avatar

bayaka 2010-11-25 202.70.39.253

mikor ybahgvi bj bolnoo gehde oroi 11 12 geed hubiin baiguulgad ajildag hvmvvs tardag unaa oldohgvi hetsvv yumaa abtobusaa 11 hvrtel ybuulj bolgvi yum bh daa oroi taksinaas oor yum oldohgvi yduurah nee yaj amidarna daa

Avatar

zochin 2010-11-25 122.254.121.81

MICRO HEREGGUI EE SHUGAMNAAS BURMUSUN GARGAH HEREGTEI

Avatar

zochin 2010-11-25 63.218.190.2

Tor gej neg baidag baih shuu toriin shidveriig ter bolgon eserguutseed baih yum bol utgagui zuil Micro avtobus hereggui hotiin soyol zamiin hodolgoonii emh jurmiig hamgiin ih zorchdog buduuleg humuus heden hun geheesee iluu niit ard tumnii erh ashig gej baina

Avatar

bb 2010-11-25 202.170.85.8

sdakuuda ta nar tegeed jagsaachdee umhiirsen niigem gej l eniig heldeg baih ta nariin buduuleg hiideg buzar uildluudiig chn mongoliin ard tumen bugd l medne shdee ta nar jagsval usreel neg emgen uvgun nyalh noiton huuhde zam deer chirj avchirj jagsah biz mongoliin hasah gradust ta nar tegej udaan zogsoj diilehguee iim nahalinii humuusiig hasah n zuv

Avatar

bb 2010-11-25 202.170.85.8

sdakuuda ta nar tegeed jagsaachdee umhiirsen niigem gej l eniig heldeg baih ta nariin buduuleg hiideg buzar uildluudiig chn mongoliin ard tumen bugd l medne shdee ta nar jagsval usreel neg emgen uvgun nyalh noiton huuhde zam deer chirj avchirj jagsah biz mongoliin hasah gradust ta nar tegej udaan zogsoj diilehguee iim nahalinii humuusiig hasah n zuv

Avatar

yoooo 2010-11-25 203.169.54.54

Microgoor yaadag bn aa jagssanii garz tednees oor demjih hun bhgui shde hotiin udirdlaguud harin chin zovshoorohgui bh hergtei

Avatar

ЗОЧИН 2010-11-25 202.170.83.202

ЦИРКИЙН БАРУУН УРД ТООСГОН ГАРААЖ ТҮРЭЭЛҮҮЛНЭ
99041126 99041126

Avatar

ЗОЧИН 2010-11-25 202.170.83.202

ЦИРКИЙН БАРУУН УРД ТООСГОН ГАРААЖ ТҮРЭЭЛҮҮЛНЭ
99041126 99041126

Avatar

ard tumen ene ter ..... 2010-11-25 202.70.36.82

Ard tumen jagsaj baina ene ter gej tomruulaad yaahav Herev ard tumend heregtei l baisan yum bol TER ARD TUMEN chin uguileed yavuulah talaar ta nariig olsson olsoogui ta nariin omnoos jagsah baisan yum Daanch tiim husel ter ARD TUMEN alga baigaa uchraas oor l yum hiih bolj deeYum bolgond ARD TUMEN gej busdiin neriig baridagaa manaihan bolimoor yum

Avatar

aagii 2010-11-25 182.160.54.44

mikrog shugamnaas bur moson hasay hamgiin buduuleg unaa

Avatar

BBB 2010-11-25 210.117.131.243

Microbus odoo bolnoo Hiidgee hiisen oldgoo olson Odoo zaigaa tavij ug Ehleed naad hir shoroogoo tsverlej amaa ugaaj surchihaad jagsatsgaaya

Avatar

Зочин 2010-11-25 133.43.247.122

zailtsgaa oor ajil olj hii jaahan oroi bolonguut unee shuud osgodog iim hogiin mikronuud baij bolohgui bugd 2 dahin iluu uneer yavj baina manaih unee osgoson mongoo nemj og gej hutsahiig yana odoo shoniin avtobus yavj ehelj baihad ene muusainiig or tas haah n zov

Avatar

иргэн 2010-11-25 202.131.239.18

Өмхий үнэртэй дээр нь жолооч кондуктор нь усанд ордоггүй үсээ самнаад олигтой нүүрээ угаахгүй ороод суухаар битүү салоноор нь салтааны болон усанд ороогүй хөлсний үэнэр ханхалсан шороо тоос шилээ арчдаггүй дуртай газраа зогсож хүн авна дуртай газраа хүн хүлээж удаан зогсдог хүн авах гээд буудал дээр орилоод зогсоод явдаггүй хүний мөнгөний хариултыг өгөхгүй луйварддаг халаасны хулгайч нартай нийлж микронд сууж байгаа хүмүүсийн халаасыг хамт ухдаг үйлчилгээний наад захын соёлгүй 21-р зуунд Монголоос өөр улсад байхгүй автобусны үйлчилгээгээ сэргээх гээд байгаа бол жагсаал цуглаан өлсгөлөнгий нь хүчээр тараах ёстой шүү Буруу зүйл дээр бол төр төмөр нүүрээ гаргах ёстой шүү Нийтийн эрх ашгийн төлөө нэг хэсэг хүмүүсийн эрх ашгийг нухчин дарах нь зүйд нийцнэ

Avatar

Зочин 2010-11-25 202.131.232.67

Davraad baigaarai novshiin microniii harhnuudaaa

Avatar

Зочин 2010-11-25 112.216.205.154

Mikroniihon boliyooooooooooooooo Hotiin erh ashig olon niitiin erh ashig-g hundetgej uzeechee

Avatar

Зочин 2010-11-25 182.160.42.133

mikrog niitiin teevrees bur has jagsaj tsuglana gej l neg ih hun ailgasan humuus duuren bainator zasag shiidver gargaj ch bolohoo baih ni

Avatar

Зочин 2010-11-25 202.170.81.82

ene micronuudiig bolih heregtei Yum bolgond l dandaa ingej davarch bdgiin tegsen murtluu ergej hariutslaga tootsoh ezengui deerelhuu buduuleg bohir zavaan Shaardlaga tavihaar h*** solior **** talna gedeg Edniig bugdiig n shahah heregtei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж