Мэдээж ийм өндөр хурдтай CPU-г Intel-ийнхэн үйлдвэрлээгүй. Digital
Storms-ийн угсарч худалдаалж буй энэхүү дээд зэрэглэлийн “Hailstorm”
нэртэй Gaming PC-ний хувьд хамгийн сүүлийн үеийн дээд зэрэглэлийн хатуу
диск, CPU, тэжээлийн блок, график карт гэх мэт эд ангиудаар
тоноглогджээ. Улаан өнгөөр гялтганан харагдах уг PC-нд Sub-Zero хэмээх
өндөр зэрэглэлийн шингэн хөргүүрийн системийг суурилуулснаар 3.33GHz-ийн
давтамжтай Core i7 980X CPU-г 4.6GHz-ийн давтамжид тасралтгүй хичнээн
удаан хугацаагаар ч ямар ч аюулгүй, найдвартай ажиллах боломжтой
болгосон байна.

6GB DDR3 RAM, NVIDIA GeForce GTX 580 (1.5GB) GPU, 1200Ваттын тэжээлийн
блоктой. Гол төхөөрөмжүүд нь бүгд шингэн хөргөх системд холбогдсон
учраас сэнсний дуу чимээ чих зовоохгүй.
Бүтэн 6903$-оор
худалдаалагдаж байгаа болохоор ер нь компьютер сонирхдог, нилээн зузаан
түрийвчтэй хүмүүст л зориулсан эд юм байна.
Эх сурвалж: “Компьютер таймс”
Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү