
Харин хоёр Солонгосын хурцадмал байдалд БНХАУ ямар хариу өгөх вэ гэдэг асуултын хариулт хамгийн ихээр хүлээгдэж байна.
Хятад улс бол БНАСАУ-ын холбоотон төдийгүй худалдааны хамгийн том түнш юм. Хятадын хувьд Хойд Солонгосын гадаад ертөнцтэй холбогдох хамгийн гол суваг бөгөөд хүнс, шатахуун болон зэвсэгийн нийлүүлэлтийг зогсоож, хүчтэй хохирол учруулах чадалтай. Гэхдээ одоогоор ийм алхам хийх шинж илрээгүй байгаа юм. Тус улсын хувьд аливаа орны дотоодын асуудалд хутгалдахгүй гэсэн бодлого баримталдаг тул БНАСАУ мэт холбоотон оронд төдийлөн туслахгүй болов уу? Гэхдээ Бээжингийн зүгээс тус улсыг хэлэлцээрийн ширээний ард суулгахаар оролдож байна.
Эдийн засгийн туслалцаа, улс төрийн харилцан буулт амлаж, хариуд нь цөмийн зэвсгийн хөтөлбөрөө зогсоохыг ятгах зорилготой зургаан талт хэлэлцээрийн хамгийн сүүлийн уулзалтад Хойд Солонгосын тал оролцоогүй билээ. Одоогийн байдлаар энэ хэлэлцээр гурван жилийн турш амжилт олоогүй байна. Шинжээчдийн үзэж буйгаар Солонгосын хойг дахь хурцадмал байдлыг яаралтай намжаах хэрэгтэй гэж байгаа ба үүний нэг нь зургаан талт хэлэлцээрийг хийх явдал аж.
Хойд Солонгос тэгвэл яг юу хүсч байгаа вэ? “Тэдний олон жилийн турш хүсч байгаа ганц зүйл нь АНУ Хойд Солонгосыг дипломат замаар хүлээн зөвшөөрөх” гэж Альбертагийн их сургуулийн улс төр судлалын профессор Венран Жианг хэлэв.
Хэдийгээр зургаан талт хэлэлцээр амжилтгүй байгаа нь илт байгаа ч Бээжин нь Пхеньяныг хэлэлцээрийн ширээнд дуудах хамгийн боломжтой хүчин гэж олон шинжээч үздэг. Дэлхийн хэмжээнд хүчээ авч буй БНХАУ л ганцаараа хурцадмал байдлыг зөөллөж, энхийг сахиулагч байх талтай байна.
Гэхдээ Хятадын нөлөө их ч энэ нөлөөлөл нь абсолют биш гэдгийг санах хэрэгтэй.
Э.Очирт
zzzzzzzzz 2010-11-25 180.235.170.86
dandaa dalchignaad dain bolgond oroltsoj bhiin
zochin 2010-11-25 180.235.170.86
ter hytad amerik 2 zailaa
Зочин 2010-11-25 182.160.6.29
Америкын эрдэмтэн гайхсан гээ биздээ тийм сүүлийн үеийн техниктэй бсн гээд Хятадас өөр хойдод туслах орон бхгуи биздээ таминь ээ Хятад яаг 2 улсыг туйлдуулаад Америкыг эцээгээд эцэст нь өөрөө хүчтэй улс болж үлдээд оростой нийлж Ар Халхыг заавал эзлнэ гсн санаандаа хүрэх гж байж магадгүйшүү МОНГОЛЧУУД МИНь СЭРЭМЖТЭЙ ХЯНАМГАЙ УХААНТАЙ БАЙЦГААГААРАЙ
Zochin 2010-11-25 182.160.6.29
Yag Zov Tsaad Talna Umhii Hujaa Bgaadaa Dain Bolhod Orolcogch taluudaas ih hemjeenii Hurungu garna Tgd daraana Umhii Hujaa Delhiin 1 hunchtei oron bolj huvirah gj bna Tgvel Mnai Mgld Bodit Auyl shuud tulgarna Umuuruh buh ornuudna daind orolcood yadrj tuildsan bh ued
монгол улс ? 2010-11-25 202.131.244.126
Монгол улсад ямар нөлөө үзүүлэх вэ хор хохирол хэр байх бол мэдээж ойрхон улс учир шууд нөлөөлөх магадлал их байх
Зочин 2010-11-25 202.131.225.147
za
Зочин 2010-11-25 180.214.232.22
Цаад удирдаач турхирагч нь Хятад шүү дээ Энэ бол үнэндээ Америкийн эсрэг Хятадын хийж байгаа өдөөн хатгалга Одоо Хятад байдлыг маш анхааралтай ажиглаж байна Түүнийг нь ч мэдээд Америк одоогоор чимээгүй байна Хойд Солонгос Хятад 2 эртний ах дүүсийн нягт холбоотой улс Цаашдаа энэ хэнээтэй улсын болчимгүй алхам дэлхийн дайны эхлэлийг ч тавихад үгүй гэх газаргүй Тэр тохиолдолд хожигч нь Хятад болж гарах юм
Зочин 2010-11-25 203.118.52.38
there are no winners in wars but only losers