Төрийн албан хаагчид урлагаар өрсөлдөв

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчид урлагаар өрсөлдөв

Улс тунхагласны 86 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар, Алтан гадас одонт Хөгжимт драмын театр, “Тэнгэрлэг авъяас” Төрийн бус байгууллагууд хамтран энэ сарын 19-нд “Дорнод бөхийн өргөө”-нд аймгийн төрийн байгууллагуудын удирдах ажилтанууд оролцсон “Дуэт-Дуэль” дууны уралдааныг амжилттай зохион байгууллаа. Нийтийн дуу, ардын дуу, эстрад дуу гэсэн гурван үе шаттай зохион байгуулагдсан уг наадамд 10 гаруй хос дуучид оролцсноос аймгийн Засаг даргын тамгын газрын дарга П.Бат-Өлзий тэргүүн байр, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Г.Саран дэд байр, ЗДТГ-ын СТСХ-ийн дарга Н.Базаррагчаа удаахь байранд тус тус шалгарчээ.

Мөнгөнтуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж