Тооллогод Дорнод аймагт 69077 иргэн хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Тооллогод Дорнод аймагт 69077 иргэн хамрагджээ

Улс орон даяар зохион байгуулсан “Хүн ам, орон сууцны тооллого” Дорнод аймагт амжилттай явагдаж өнгөрлөө. Тооллогын тоологчоор 317, шалгагч 87, түр штабын ажилтан сум багийн Засаг даргын Тамгын газрын ажилтануудаас бүрдсэн нийт 800 гаруй хүн уг ажилд оролцсон байна. Тооллогын сүүлийн өдөр буюу энэ сарын 17-ны 24:00 цагт Үндэсний статитикийн хорооны дарга, удирдлагуудтай аймгийн комиссын гишүүд онлайнаар холбогдож. 18924 өрхийн 69077 хүн ам бүртгэгдсэн талаарх мэдээлэл хүргүүлсэн байна.

Мөнгөнтуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж