Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Худалдан авалт

Хойшооо лагер явах бүрд л замын тухай бодно. жил бүр тэрбум тэрбумаар нь
л замд хөрөнгө оруулдаг. Тэгсэн хирнээ замууд нь улам л муудаад байх
юм. Их мөнгө зарж болноо, яагаад чанар нь муудаад байдаг байнаа?!

Зам
барих гэдэг бол нэг төрлийн ажил. Засгийн газар өөрөө хийнэ гэж
байхгүй. Замын компаниудаар гэрээлж гүйцэтгүүлнэ. Засгийн газрын
худалдан авах ажиллагааны нэг төрөл болох зам барих ажлыг худалдан авах
үйл явцад л ноо байна даа тийм үү?

Милтон Фридманы мөнгөний
онолд хэн нэгэн ямар нэг зүйлийг худалдаж авахдаа чанар болон үнийг
давхар харгалзан үздэг. гэхдээ хэний мөнгөөр хэнд авах гэж байгаагаас
шалтгаалж дараах байдлаар хандлагууд өөрчлөгддөг гэсэн байдаг байна.

1
рт Өөрийн мөнгөөр өөртөө. энэ үед тухайн хүн авах гэж байгаа юмныхаа
үнэ, чанар хоёрыг дээд зэргээр хардаг. өөрөөр хэлбэл хамгийн бага
үнэтэй, хамгийн чанартайг нь л сонгоно.

2 рт Хүний мөнгөөр
өөртөө. Энэ үед тэр хүнд үнэ хамаагүй болчдог, гол нь чанарт л
анхаардаг.

3 рт Өөрийн мөнгөөр хүнд. ийм тохиолдолд хүн чанарыг
нээх тоохгүй харин үнэн дээр ихээхэн ач холбогдол өгдөг.

4 рт
Хүний мөнгөөр хүнд. энэ тохиолдолд бол үнэ чанар хоёрыг хоёуланг нь
тоохгүй.

Засгийн газар бол хүний мөнгөөр хүнд юм худалдаж авч
өгдөг газар. Нэг ёсондоо татвар төлөгчдийн мөнгөөр татвар төлөгчдөд
бараа, ажил, үйлчилгээг худалдан авч өгдөг гэсэн үг.

¯ðãýëæëýë

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж