Anti Sleep Pilot – жолоодлого алдах, зүүрмэглэхээс сэргийлнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Anti Sleep Pilot – жолоодлого алдах, зүүрмэглэхээс сэргийлнэ

anti_sleep


Шөнөөр, эсвэл удаан хугацаагаар машинаар явахын өмнө сэргэг байхын
тулд заавал кофе уух шаардлагатай байдаг уу? Тэгвэл одоо кофе хэрэггүй
болсон бололтой. Anti Sleep Pilot хэмээх уг төхөөрөмж нь машины жигд,
жигд бус хөдөлгөөнийг мэдрэх сүүлийн үеийн технологийг ашиглан жолоочийн
жолоодлогоо алдаж байгаа эсэхийг таниж, сэрэмжлүүлэх дохио өгдөг байна.
Ажиллагааны хувьд санаа зоволтгүй маш сайн ажилладаг бөгөөд анхааруулах
дохионд жолоочийн үзүүлж буй хариу үйлдлийг мөн мэдрээд яах аргагүй
амрах, зогсох шаардлагатай бол зогсох дохио өгдөг гэнэ. Замын ослыг
бууруулахад хэрэгтэй эд бололтой. Яг одоогоор Дани улсад 270$-оор
худалдаалагдаж байгаа гэнэ.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж