“Business update” чуулга уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

“Business update” чуулга уулзалт болно

Монголд анх удаа бизнес эрхлэгчдэд зориулсан нэг өдрийн нэгэн зэрэг илтгэл, хэлэлцүүлэг, үзэсгэлэнг байршуулсан “ BUSINESS UPDATE – 2010” чуулга уулзалтыг “Хөгжилд хөтлөх шилмэл түүхүүд” нэртэйгээр 2010 оны 12 сарын 04-ний өдөр “Чингис Хаан” зочид буудалд олон улсын түвшинд зохион байгуулах гэж байна. Тус чуулга уулзалтыг “YMC” LLC, “Synergygoal” Group, “Navi World” LLC хамтран зохион байгуулж байгаа бөгөөд дэмжигч байгууллагаар “Боловсрол Суваг” ТВ, “News.mn” сайт ажиллаж байгаа юм.  Тус чуулга уулзалтанд “Шинэ эриний шинэ хүн” сэдэвт сонирхолтой илтгэл, 12 байгууллагын  /Хаан Банк, MSM, NEWTEL  гэх мэт/  амжилттай хэрэгжүүлсэн төслийн талаар дэлгэрэнгүй сонсож, уулзалтын үеэр зохиогдох Үзэсгэлэнд байгууллагынхаа бараа бүтээгдэхүүнийг сурталчлан өөрийн бизнестээ ашиглах ховорхон боломжыг Танд олгож байна.

Таныг эдгээр шинэ санаа, боломжыг алдалгүй “ BUSINESS UPDATE – 2010” –д оролцохыг урьж байна. Бид ердөө 200 хүн бүртгэх тул эрхэм бизнес эрхлэгч та амжиж бүртгүүлээрэй.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах буюу бүртгүүлэх бол www.businessupdate.mn сайтанд хандана уу.

Лавлах утас 91900503, 88117484, 70121448

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж