Төсвийн төслийг өнөөдөр батална

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Төсвийн төслийг өнөөдөр батална

УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж байна. Чуулганаар 2011 оны улсйн төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байнгаа юм. Өчигдөр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, төсвийн хууль дээр хоёр намын саналыг нэгтгэсэн бөгөөд үүний дараа Эдийн засгийн байнгын хороогоор төсвийн хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн юм. Харин өнөөдөр үдээс хойш байнгын хороодын хуралдааныг дахин зарлаж, төсвийн хуулийн гурав дахь хэлэлцүүлгийг хийх бөгөөд өнөөдөртөө багтааж төсвийн хуулийг эцэслэн батална гэдэг мэдээллийг УИХ-ын хэвлэл мэдээллийн албанаас өгч байна. Учир нь хуулийн дагуу төсвийн хуулийг арванхоёрдугаар сарын 1-ний дотор багтаан батлуулахгүй бол Засгийн газар огцрох ёстой.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж