Европын улсуудад хийсэн айлчлалаа дуусгаад, буцах замдаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр арав гаруй хоногийн өмнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь хилийн боомтод ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд В.В.Самойленкотой уулзаж ярилцсан. Энэхүү энгийн найрсаг уулзалт өчигдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газарт үргэлжилсэн байна. Элчин сайд В.В.Самойленко эх орондоо ажиллах үеэрээ Москва хотын удирдлагатай уулзсан гэдгээ хотын даргад уламжлав. Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй Мосвка хорооллыг бүрэн дуусгах, дэд бүтцийнх нь асуудлыг шийдэхэд анхаарал тавин ажиллахаа Москва хотын удирдлага хэлсэн байна. Хоёр долоо хоногийн өмнө Элчин сайд В.В.Самойленко хотын ерөнхий менежер Ч.Батад Улаанбаатар хотын усны шугам сүлжээг анх хийсэн тус улсын институтийн инженерийн эх зургийг өгчээ.
Монголд ирэхээсээ өмнө элчин сайд Сибирийн тойргийн Омскоос Чита хүртэлх газарт үйл ажиллагаа явуулдаг салбарт албан тушаал хашиж байжээ. Тиймээс Омск, Чита орчим болоод Сибирийн тойрогтой харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллахад биечлэн тусална гэдгээ илэрхийлсэн байна. Мөн ирэх зун Улаанбаатараар дайран өнгөрөх Торгоны зам аяллын бүрэлдэхүүнийг боломжтой бол хүлээн авч уулзахыг хотын даргаас хүслээ.
Д.Цээпил