Дайн дэгдвэл түүхий эдийн зах зээл, ам.долларт ашигтай

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Дайн дэгдвэл түүхий эдийн зах зээл, ам.долларт ашигтай

Солонгосын хойгт үүссэн хурцадмал байдлаас болж олон улсын хөрөнгийн бир­жүүд дээр огцом хэлбэлзэл ажиглагдах болсон. Дэлхийн гуравдугаар дайн эхлэх вий гэх болгоомжлол цаашид санхүү, түүхий эдийн зах зээлд хэрхэн нөлөөлөх талаар “Rogers Holding”-ийн ахлах шинжээч Жим Рожерсын өчигдөр “Economic Times”-т өгсөн ярилцлагыг хүргэе.

-Олон улсын зах зээлд хоёр Солонгосын хооронд үүсээд буй хурцадмал байд­лаас бол нэлээд хэлбэлзэл гарлаа. Та үүнийг юу гэж дүгнэх вэ?

-Дэлхийн зах зээл саях­наас тогтворжсон. Гэхдээ шийдэгдэх ёстой, амархан эрсдэлд орж болох зүйл хэзээд байдаг.

Солонгосын хойгийн нөхцөл байдал түүнийг нь сэргээж байна. Дайн дэгдэнэ гэсэн сураг гарах төдийд л бүх индекс, хувьцаа унаж эхэлдэг. Харин дараа нь хүмүүс тайвширч, хаашаа хө­рөнгө оруулалт хийх хэрэгтэй вэ гэдгээ ойлгодог. Энэ то­хиолдолд түүхий эдийн зах зээл рүү мөнгөний урсгал чиглэх нь бий. Дайн боллоо гэхэд түүхий эдийн зах зээлд ашигтай. Хэрэв дайн болохгүй бол түүхий эдэд ач холбогдол өгөх нь багасна.

-Биржүүдийн тогтворгүй байдал богино хугацаанд үргэлжлэх үү?

-Сүүлийн хоёр, гурван сард зөвхөн Ази гэлтгүй ба­рууны орнуудын зах зээл ч тогтворжсон. Хаана хүчирхэг зах зээл байна тэнд засч залруулах юм байж л байдаг. Бүх юм хэвийн, тогтмол болж эхлэх үед өчүүхэн төдий хэл­бэлзэл нэлээд том шуугиан тарьдаг гэх гээд байна л даа. Испанийн санхүүгийн тогтолцоо муудлаа гэхэд тэр нь олон улсад шуугиан тарина. Хөрөнгө оруулагчид асуудлыг шийдэх арга замыг эрэлхийлнэ. Зах зээл илүү найдвартай, бат бөх болно. Дэлхийн гуравдугаар дайн эхэллээ гэхэд энэ нь мөн л зах зээлийг илүү тогтвортой болгоно гэсэн үг.

-Саяхан АНУ-ын Хол­бооны нөөцийн сан “QE II” хөтөлбөрийн хүрээнд ам.доллар зах зээлд гар­гасан. Энэ нь түүхий эдийн үнэд нөлөөлж, хүмүүс ам.долларыг сулруулсан. Энэ байдал богино хугацаанд үргэлжилнэ гэж та бодож байна уу?

-Дайн дэгдэх эсэхээс үл хамаараад АНУ мөнгө хэв­лэсээр байх болно. Ха­рамсалтай нь энэ нь дэл­хий дахинд муугаар нөлөөлнө гэдгийг тэд мэдэж байгаа. Иймэрхүү байдлаар цаасан мөнгөний нийлүүлэлт ихэс­чихвэл хүмүүс үл хөдлөх хөрөнгийг илүүд үзэж эхэл­дэг. Үл хөдлөх хөрөнгө гэ­дэг дайны цагт өөрийгөө хамгаалах цорын ганц зүйл болдог учраас тэр. Тиймээс цаашид түүхий эдийн үнэ ч өссөөр байх юм.

-Тэгэхээр хүмүүс ам.дол­лараас татгалзана гэсэн үг үү?

-Одоохондоо ам.долларыг орлох цаасан мөнгө алга. Хэдийгээр дэлхийн нөөц валютын ханш унаж, тогтвортой байдлаа алдаж байгаа ч дайн гарлаа гэхэд хүмүүс цаасан дэвсгэртүүдээс ам.долларыг хамгийн түрүүнд сонгох нь зайлшгүй юм.

-Дайн дэгдэх  нь  түүхий эд, ам.доллар хоёрт ашигтай гэж хэлж болох нь ээ?

-Тийм.

-Алтны зах зээлийн та­лаар юу хэлэх вэ?

-Хэрэв дайн дэгдвэл   алтны үнэ өсөх нь маргаангүй. Гэхдээ эхлээд дор хаяж нэг унци нь 100 ам.доллараар буурч мэдэх юм. Одоогоор нөхцөл байдал хаашаа эргэх нь тодорхойгүй байна. Мар­гааш болоход Хойд Со­лонгосчууд “Бид алдаа хий­жээ. Уучлаарай” гэж хэлэх ч юм билүү. Тэгвэл зах зээлд дээш доош савласан огцом хэлбэлзэл гарахгүй.

-Хятадын зах зээлийг юу гэж дүгнэх вэ. Энэ онд харьцангуй тогтвортой байлаа?

-Би 2008 оны арван­нэг­дүгээр сараас хойш Хятадын зах зээл өсч байгаа. Хэрэв дайн дэгдвэл нэлээд уналт ажиглагдах байх. Гэхдээ би Солонгосын хойгийн дайн удаан үргэлжилнэ гэж бо­дох­гүй байна. АНУ ч тэр Хятад ч тэр дайн хийхийг хүсэхгүй байгаа. Харин дайн болж гэмээнэ Япон, Өмнөд Солонгос, ОХУ, АНУ, Хятад бүгдэд нь  Хойд Солонгосын коммунист тогтолцоог   уна­гах сайхан боломж олдоно гэсэн үг.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж