
Энэ хүрээнд Дундговь аймгийн ИТХТ-ийн тогтоолоор түүний түүний төрөлх нутаг Баянжаргалан сумын дунд сургуулийг Д.Моломжамцын нэрэмжит болгосон бөгөөд арга хэмжээг энэ сарын 22-д боллоо. Уг арга хэмжээнд Сангийн яамны Санхүү эдийн засгийн бодлогын газрын дарга Б.Батбаяр, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн газрын хэлтсийн дарга Р.Гансүх тэргүүтэй Сангийн яамны төлөөлөгчид, мөн Д.Моломжамц гуайн төрсөн хүү М.Батаа нар оролцлоо. Түүнчлэн Д.Моломжамц агсаны Баянжаргалан суманд амьдарч буй хамаатан садан, тус сумын удирдлага, иргэдийн төлөөлөл, сургуулийн хамт олон хүүхэд багачууд оролсон юм.
Нийслэлээс 300 гаран км зайд орших Дундговь аймгийн Баянжаргалан сумын дунд сургуулийн хувьд 1940 онд байгуулагдсан манай түүхэн сургуулийн нэг бөгөөд одоогоор 1-9 дүгээр ангийн нийт 150 гаран хүүхэд суралцдаг байна.
Уг арга хэмжээг нутгийн ард иргэд ихээхэн талархан хүлээн авч Сангийн яамны зүгээс энэ хүнийг дурсан санаж, нутаг оронд нь хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлж байгаад ихээхэн баярлаж байгаагаа илэрхийлж байв.