Хятадын компанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Хятадын компанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ

Дорнод аймгийн Чойбалсан хотод, хуучин төвд цэрэг стратегийн зориулалттай газар доогуураа нуувч бүхий урт нүхэн хонгилтой, хаанаас нь ч харсан дээр үеийн чанар, үзэмж гэж арай өөр барилга байдаг. Социализмын гэх үед МАХН-ын хороо, үйлдвэрчний болоод эвлэлийн байгууллагууд ажилладаг байсан энэ барилгыг хувьчилж, гар дамжин зарагдсаар одоо хятад эзэнтэй болжээ. Хятадын “ЖИАБ” нэртэй компани газар тариаланг хөгжүүлнэ гэх нэрийдлээр 2008 оны долддугаар сард дээрх барилгыг худалдан авч, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа эрхлэлгүй өдийг хүрчээ. Шонд нь өлгөгдөж үхмээр шорон хашаатай, байнга түгжээтэй эл барилга руу цагдаа прокурорынхон ч хүртэл нэвтэрч орж чаддаггүй аж. “ЖИАБ” компани дээрх барилгын байранд нууц байдалд үйл ажиллагаа явуулаад байга гэсэн тухайн орчмын оршин суугч, иргэдийн мэдээллийн дагуу телевизийн сэтгүүлчид дөрвөн удаа очоод дорвитой мэдээлэл авч чадалгүй харин ч бүр хөөгдөөд гарч байгаа тухайгаа мэдээлснийхээ төлөө хэрэгтний ширээний ард суулаа.

Ямарч үндэслэлгүй гүтгэлгийн чанартай “ЖИАБ” компанийн нэр хүнд сэргээлгэх нэхэмжлэлтэй дуэлд Дорнод аймгийн анхны чөлөөт, хэн нэгэн нам эвсэл, дарга даамлыг дагалгүй 10 жил үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсан “Шинэ суваг” телевиз дуудагдаж, бүтэн өдөр үргэлжилсэн шүүх хурал Монгол Улсын нэрийн өмнөөс шүүх шийдвэрээ гарган Хятад компаний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, шударга хэвлэл мэдээллийн ялалтаар өндөрлөлөө.

Дэлгэр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж