Нэг цонхны үйлчилгээ нэр төдий байна

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Нэг цонхны үйлчилгээ нэр төдий байна

Сар гаруй өмнө Дорнод аймагт төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй нэг цэгээс үйлчлэх үүднээс нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн. Гэтэл тус үйлчилгээний төвд зургаан байгууллага байнга ажиллана гэж байсан боловч өнөөдрийн байдлаар Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтсээс бусад цонхонд холбогдох ажилтнууд алга байгаад иргэд гомдолтой байгаа аж. Аймгийн авилгатай тэмцэх төрийн бус байгууллагын төлөөлөл дээрх байгууллагад иргэдээс ирсэн гомдлын дагуу шаардлага хүргүүлснээр Нэг цонхны үйлчилгээ иргэдэд бүрэн хүрэх боломж бүрдэх гэнэ.

Дэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж