“Angry Birds” Wii, PS3, Xbox-360 дээр гарна

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

“Angry Birds” Wii, PS3, Xbox-360 дээр гарна

Мобайл тоглоомын салбарын бүх цаг үеийн түүхэн дэх шилдэг тоглоомуудын нэгт зүй ёсоор тооцогдож буй “Angry Birds” тоглоом тун удахгүй уламжлалт тоглоомын консолд зориулагдан гарах гэнэ. iPhone болон Android OS-той смартфонуудад тохирох олон сонирхолтой, хөгжилтэй тоглоом бүтээгч Rovio студи дээрх тоглоомыг хөгжүүлсэн бөгөөд Xbox-360, Wii болон PlayStation-3 тоглоомын консолд зориулсан хувилбарыг гаргахаар ажиллаж байгаагаа дуулгажээ.

Rovio студийн захирал Петер Вестербака ирэх онд гарах тоглоомын тухай одоохондоо дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн байна. Гэхдээ тэрбээр нэгэн шинэ мэдээллийн талаар ам алдсан нь Rovio студи “Angry Birds 2” тоглоомыг гаргахаар хэдийнэ ажилдаа орсон гэнэ. Өмнөх хувилбараас ялгаатай шинэ тоглоомонд ууртай шувуудаас гадна чөтгөрийн гэмээр адтай гахайнууд бас байх аж.

С.Цэлмэг

Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж