Хэн хамгийн их стресст ордог вэ?

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Хэн хамгийн их стресст ордог вэ?

Стесст ороогүй хүнийг  олох амаргүй болжээ. Америкийн сэтгэлзүйн хүрээлэнгээс  2 мянган насанд хүрэгч болон 1 мянга гаруй  өсвөр үеийнхний дунд явуулсан хамгийн сүүлийн судалгаагаар  хүн амын дунд стресст орох тохиолдлууд  2009 оноос хойш  эрс нэмэгдсэн аж.

 Судалгааны үр дүнгээс харахад дунд насныхны сртесст орох байдал нь өнгөрсөн оныхоос  буураагүй хэрнээ бас нэмэгдээгүй байгааг  ажлын бүтээмжээ алдахгүйн тулд ажил амралтаа зохицуулж сурсантай холбон тайлбарлаж байна.

Сртессийн хэмжээг  1-10 хүртэлх тоогоор хэмжвэл дийлэнх америкчуудын   4-7, бүр ихдээ 8-10 хүртэлх хэмжээний сртесстэй орчинд амьдарч байна.  Стессийн хэмжээ ийм өндөр байгаа нь эрүүл мэндэд маш аюултай нөхцөл байдал аж.

Хүмүүс юунаас болж сртесст орж байгаагаа тайлбарлахдаа ажил, нүүрлэж буй санхүүгийн хямрал, цагтай уралдсан төсөл, гэр бүлийн ирээдүй зэргийг нэрлэсэнд гайхах зүйлгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж