John Travolta хүүтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

John Travolta хүүтэй боллоо

Холливудын алдартай жүжигчдийн нэг John Travolta-гийн эхнэр Kelly Preston амаржиж, хосууд бяцхан хүүтэй болжээ. Kelly мягмар гаригт Флоридагийн эмнэлэгт төрсөн бөгөөд хосууд хүүдээ Benjamin гэх нэр хайрласан байна. Benjamin хүү 3700 кг жинтэй төржээ. Хосууд энэхүү баяртай мэдээгээ фенүүддээ дуулгаж, “John, Kelly болон тэдний охин Ella Bleu нар гэр бүлд нь шинэ гишүүн мэндэлсэнд туйлын их баяртай байгаа. Бяцхан хүү болон эхийн бие сайн байгаа” гэжээ.

Дашрамд сануулахад, John, Kelly нарын том хүү Jett өнгөрсөн 2009 оны нэгдүгээр сард багтраа өвчний улмаас амиа алдсан билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж