
Ийнхүү нэрээ өөрчлөх болсонтой холбогдуулан холбооныхоо бэлгэдэл, туг шинэчлэх, үзэл баримтлалаа тодотгон баяжуулах, “Оюутны хөгжлийн хөтөлбөр”-ыг олон нийт, оюутан залуучуудын санал бодолд тулгуурлан боловсруулах төслийн баг ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээндээ төслийн багийн зүгээс бэлгэдэл, туг зохиох уралдаан зарласан байна.
Монголын Ардчилсан Социалист Оюутны Холбооны бэлгэдэл, туг зохиох тус уралдаанд шалгарсан нэг бүтээлийг нэг сая төгрөгөөр шагнаж урамшуулах аж.
Б.Мандах