Януковичийн цайвар үст бүсгүй | News.MN

Януковичийн цайвар үст бүсгүй

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Януковичийн цайвар үст бүсгүй

Алёна Березовская  ба Виктор Янукович

Хорин хоёр
настай сэтгүүлч Алёна Березовс­кая одоо Украинд хамгийн их яригдаж
байгаа эмэгтэй. Эхнэрийг нь биш тэр эмэгтэйг л Януковичтай хамт харах
болсон юм. Гадаадад явахад нь ч дотоодын арга хэмжээн дээр ч.

Жар
хүрээд байгаа ерөнхийлөгчтэй дот­но холбоотой гэдгээ Алёна эрч
үгүйс­гэж байгаа нь  харин ч эсрэг яриаг дэвэргэж байна. Виктор Янукович
байдлыг тайл­бар­лах завгүй. Өдөр тутмын ажлаасаа гадна энэ сарын 27-нд
50 хүрэх улс төрийн гол өрсөлдөгч Юлия Тимошенкод бэлэг бэлт­гэх
хэрэгтэй. Аятайхан эмэгтэйгээс гадна хүч­тэй өрсөлдөгч учир  энд нарийн
хандах хэрэгтэй.

Людмила Янукович ба Иосиф Кобзон

Ер
бол сонголт хийхдээ Виктор Федо­рович чадвартай. Саяхан улс орноороо
явахад нь хэрэгтэй нисдэг тэргээ тэрээр сонгосон ба Хамгийн орчин үеийн
техникээр тоноглогдсон нисдэг тэрэг 17 сая долларын үнэтэй. Зүгээр нэг
нисдэг тэргээр цайвар үстийг тээхгүй биз. Дашрамд дурьдахад Владимир
Путины нисдэг тэрэг 5-8 сая ам.доллар, Барак Обамагийнх зургаан саяын
үнэтэй гэнэ.

Украины тэргүүн хатагтай Людмила Янукович
нөхрийнхөө энэ дуулианы талаар чимээгүй байна. Ерөнхийлөгчийн эхнэрийн
ивээлээр соёлын янз бүрийн арга хэмжээ явагдах ба саяхан тэрээр Иосиф
Кобзоныг уриад авчирсан байлаа. Иосиф Давыдович баярласандаа тэргүүн
хатагтайд украин хэлээр хандаж байсан юм.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж