Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Банкны талаар бичлэг

Эхний жишээ:

Хүү явсаар нэгэн дундад зууны үеийн европын
шилтгээн гэмээр том хүрэн хаалга, маш өндөр таазтай сүрлэг багана бүхий
цэлийсэн танхимд орно. Үүдэнд нь эртний хэв маягаар банк гээд биччихсэн
байх бөгөөд дотор нь дүүрэн язгууртан шинжтэй өндөр бүрх малгай, пиджак,
дэгжин нүдний шил, таягаар гангарсан хүмүүс суух нь суугаад, ярилцах нь
ярилцаад, үйлчлүүлэх нь үйлчлүүлээд байж байлаа.

Хүү гартаа нэг
алтан зоос барьчихсан байхыг тэндхийн нэг ажилтан бололтой өвгөн олж
хараад дөхөж очин "Чи энэ зоосоо банкинд хадгалуулбал хэсэг хугацааны
дараа энэ мөнгө чинь өсөх болно. чи илүү их мөнгөтэй илүү баян болмоор
байна уу?" гэж асуулаа хүү өөртөө итгэлтэйгээр "Үгүй ээ би баян болох
дургүй би үүгээр мөхөөлдөс л авах гэсэн юм гэв. Гэтэл өвгөн " За тийм
байж чи тэр урт дарааллыг харж байна уу? тэд бол мөнгө хэрэгтэй болсон
хүмүүс тэдэнд чиний мөнгө ямар их хэрэгтэй байгааг харж байгаа биздээ?"
гээд дуулж гарав. Дуундаа банкинд мөнгө хадгалуулах нь ямар ашигтай,
яагаад хүмүүс хадгалуулдаг талаар өгүүлж. Өнөөдөр чи энэ мөнгөөр нэг
зайрмаг авна. банкинд хадгалуулаад жаахан хүлээвэл хоёрыг авна ля ля гэж
ирээд бүжиглэж, дуулахын хажуугаар цэвэрхэн цагаан цамцаар жигдэрсэн
царайлаг бүсгүйчүүд хойно нь эгнэн зогсож дууг нь түрж гарав…
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж