ОЖ Мэёо сэлгээний тоглогч уу?

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

ОЖ Мэёо сэлгээний тоглогч уу?


Энэ асуултыг асуултыг NBA-ын сонирхогч хэн нэгнээс асуувал огтхон ч эргэлзээгүйгээр “үгүй” гэж хариулах байх. Гэхдээ одоогийн нөхцөлд бол тэрбээр яалт ч үгүй сэлгээний тоглогч болон хувирлаа.

“Мемфис Гриззлис”, “Детройт Пистонс” багийн эсрэг ОЖ Мэёог сэлгээнээс оролцуулсан нь дараалан тоглолтод гаргаж байгаа шийдвэр боллоо. NBA-д орж ирэнгүүтээ гарааны тоглогч болсон тэрбээр 177 тоглолтыг гараанаас хийсэн ч өнгөрөгч ням гаригаас эхлэх сэлгээ рүү шилжлээ.

Мэдээж энэ нь түүний тааруухан тоглолттой холбоотой.

Түүнийг орлож залуу тоглогч Завиер Хэнри гараанд дахин гарсан юм. Багийн дасгалжуулагч Холлинс энэ шийдвэрийнхээ талаар хэлэхдээ хоёр дахь бүрэлдэхүүнээ илүү довтолгоотой болгох үүднээс хэмээн тайлбарлажээ.
“Би энэ талаар багийн бэлтгэл эхлэхээс өмнө ч бодож байсан. Бид яаж багаа илүү сайжруулах вэ? Бид мөн сэлгээ болон гараагаа хэрхэн тэнцвэржүүлэх вэ?” гэж дасгалжуулагч хэлжээ.

Мэёо 13,6 оноог энэ улиралд дунджилж байгаа ч өнгөрсөн хоёр тоглолтод 2-18 гэсэн довтолгооныг үзүүлсэн юм.

“Би мэдээж баяртай биш байна. Гэхдээ энэ нь багт илүү хэрэгтэй гэвэл би үүнийг дагах л болно” гэж Мэёо сэтгүүлчдэд өгүүлсэн байна. Мэдээж дасгалжуулагч хэн нэгнийг сэлгээ рүү шилжүүлэх иймэрхүү шийдвэр гаргах нь хэцүү байдаг гэж байгаа ч багийн амжилтын төлөө бол хувь хүний эрх ашгийг ардаа тавих ёстойг онцолжээ.

ОЖ Мэёогоос одоо бүх зүйл шалтгаална. Энэ хэвээр муу тоглолтоо үргэлжлүүлсээр байвал тэрбээр сэлгээнээс тоглолтод оролцсон хэвээр байх биз ээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж