Роберто Салвалаио дахин Монголд ирнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Роберто Салвалаио дахин Монголд ирнэ

Өнгөрсөн аравдугаар сараас энэ сарыг хүртэл Италийн нэрт удирдаач Роберто Салвалаио Монгол Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт Б.Сэргэлэн захирлын урилгаар ирж ажилласан билээ. Тэрбээр энэ сарын 8-нд нутаг буцсан ч дахин манай улсад ирэх гэнэ. Роберто Салвалаио энэ удаад ганцаараа бус Италийн нэртэй дуурийн дуучин, хөгжимчинтэй хамт ирэхээр болсон гэнэ. Тэд ирэх нэгдүгээр сард ирэх бөгөөд зуун жилийн түүхтэй Дж.Пуччинийн “Тоска” дуурьт Монголын уран бүтээлчидтэй хамтран тоглох юм байна.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж