Ө.Даваабаатар цагаан сараар барилдана

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Ө.Даваабаатар цагаан сараар барилдана

Бэртлийн улмаас  арав гаруй сарын хугацаанд нэг ч барилдаанд зодоглоогүй байгаа Далай аварга А.Сүхбатын гарын шавь, улсын харцага Ө.Даваабаатарын гэмтэл илааршиж байгаа бололтой. Багшийгаа өвчсөн мэт дуурайсан уран барилдаантай энэ залуугийн барилдааныг үзэж сонирхохыг хүсэн хүлээж байгаа хүмүүст дуулгах таатай мэдээ байна. Харцага Ө.Даваабаатар ойрноос үндэсний бөхийн бэлтгэлээ эрчимтэй базааж байгаа бөгөөд ирэх нэгдүгээр сард тохиох Үндсэн хуулийн барилдаанд зодоглох төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Удлаа гэхэд сар шинийн барилдаанд заавал хүч үзэхээр яарч байгаа уран барилдаант харцага Ардын багш Д.Сэрээтэр болон далай аварга А.Сүхбатын удирдлагад бэлтгэл хийж байна.

Энэ оны эхээр болсон чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах сорил тэмцээнд оролцож байгаад хөлөндөө хүнд бэртэл авсан Ө.Даваабаатар харцага БНСУ-д нэлээд өндөр өртөгтэй хагалгаанд орсон юм.

Н.Баясаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж