“Говийн чоно-2” сургалт, тактикийн үзүүлэх сургууль боллоо | News.MN

“Говийн чоно-2” сургалт, тактикийн үзүүлэх сургууль боллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

“Говийн чоно-2” сургалт, тактикийн үзүүлэх сургууль боллоо

Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр
уул уурхайн осол, түүний хор уршгийг арилгах сэдвээр “Говийн чоно-2”
сургалт, тактикийн үзүүлэх сургууль боллоо. Сургалтыг ОБЕГ, АНУ-ын
Элчин сайдын яамны цэргийн атташегийн алба, Ази номхон далай дахь
гамшгийн удирдлага хүмүүнлэгийн тусламжийн төв хамтран зохион
байгуулсан юм.  Тус сургалт хоёрдахь жилдээ зохион байгуулж байгаа
бөгөөд өнгөрсөн онд төмөр замын салбарт тохиолдож болзошгүй ослын хор
уршгийг арилгах сэдвийн дор болж байсан бол энэ жилийн хувьд  уул
уурхайн үйлдвэрлэл хөгжиж, олон бичил уурхай үйл ажиллагаа явуулж
байгаатай холбоотойгоор тэсэрч, дэлбэрэх бодис хэрхэн хэрэглэх,
тэсэлгээний явцад учирч болох ослоос  урьдчилан сэргийлэх, нөгөөтэйгүүр
уул уурхайн салбарт хөдөлмөр хамгааллын асуудлаар мэргэжлийн сургалт,
зөвлөлгөөг өглөө. Улсын хэмжээнд өнгөрсөн жил гэхэд уул уурхай ослоор
34 хүн амь насаа алдаж, 25 хүн бэртэж, гэмтсэн байна. Энэ тоо цаашид
нэмэгдэх хандлагатай байгаа учраас иргэдийг дадлагажуулах зорилгоор уг
арга хэмжээг зохион байгуулж байгаа аж. Ирэх жил “Говийн чоно-3”
сургалтыг газар хөдлөлтийн үед онцгой албад  хэрхэн ажиллах талаар
зохион байгуулах гэнэ. 

Д.Долгор

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Онцгойнхонд 2010-03-31 127.0.0.1

Та нарт нухацтай хэлэх нэг vг байна Онцгойнхон та нар ажиллахгvй байнаГазар хєдлєх vед бэлтгэлтэй бай гэж дэмийрэх юмБид ямар бэлтгэл яаж хийхийг огт мэдэхгvй шvv дээ Хамгийн наад захын бие хамгаалах амьд гарах аргуудийг ТВ-ээр зааж єгмєєр байна Хичээл маягаарГэхдээ нэг заваан цариатай нєхєр гарч ирээд цаас дуржигнатал уншаад єнгєрч болохгvйКомпютер график ашиглаад тайлбарлаж зааж єгєх хэрэгтэйТvлхэлт болоход яаахав хаан зогсох уу намжсаны дараа яахав нурангид дарагдсан vед яаахав гэх мэтчилэн нэг бvрчилэн амиа аврах аргыг ТВ хичээлээр зааж єгєх ёстойЯпон зэрэг улсуудад ийм ТВ сургалтын кино байх ёстой тул гуйж ирээд орчуулаад болсон ч Тв-ээр явуулЗvгээх нэг бэлтгэлтэй бай гээд дэмийрээд байхаар чинь хэн аяж бэлтгэхээ мэдэхгvй шvv дээ

Avatar

Зочин 2010-03-31 127.0.0.1

Ирэх жил “Говийн чоно-3” сургалтыг газар хөдлөлтийн үед онцгой албад хэрхэн ажиллах талаар зохион байгуулах гэнэ
МОНГОЛД ГАЗАР ХӨДЛӨӨД БҮХ ЗҮЙЛ ДУУССАНЫ ДАРАА ЮУ сургалтын чинь хөтөлбөр бүтэн жилээр хоцорч байна гэж ойлгогдохоор байна УСАН ТОЛГОЙТНУУДАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж