“Говийн чоно-2” сургалт, тактикийн үзүүлэх сургууль боллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

“Говийн чоно-2” сургалт, тактикийн үзүүлэх сургууль боллоо

Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр
уул уурхайн осол, түүний хор уршгийг арилгах сэдвээр “Говийн чоно-2”
сургалт, тактикийн үзүүлэх сургууль боллоо. Сургалтыг ОБЕГ, АНУ-ын
Элчин сайдын яамны цэргийн атташегийн алба, Ази номхон далай дахь
гамшгийн удирдлага хүмүүнлэгийн тусламжийн төв хамтран зохион
байгуулсан юм.  Тус сургалт хоёрдахь жилдээ зохион байгуулж байгаа
бөгөөд өнгөрсөн онд төмөр замын салбарт тохиолдож болзошгүй ослын хор
уршгийг арилгах сэдвийн дор болж байсан бол энэ жилийн хувьд  уул
уурхайн үйлдвэрлэл хөгжиж, олон бичил уурхай үйл ажиллагаа явуулж
байгаатай холбоотойгоор тэсэрч, дэлбэрэх бодис хэрхэн хэрэглэх,
тэсэлгээний явцад учирч болох ослоос  урьдчилан сэргийлэх, нөгөөтэйгүүр
уул уурхайн салбарт хөдөлмөр хамгааллын асуудлаар мэргэжлийн сургалт,
зөвлөлгөөг өглөө. Улсын хэмжээнд өнгөрсөн жил гэхэд уул уурхай ослоор
34 хүн амь насаа алдаж, 25 хүн бэртэж, гэмтсэн байна. Энэ тоо цаашид
нэмэгдэх хандлагатай байгаа учраас иргэдийг дадлагажуулах зорилгоор уг
арга хэмжээг зохион байгуулж байгаа аж. Ирэх жил “Говийн чоно-3”
сургалтыг газар хөдлөлтийн үед онцгой албад  хэрхэн ажиллах талаар
зохион байгуулах гэнэ. 

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж