“Ньюанс” хамтлаг 10 нас хүрнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

“Ньюанс” хамтлаг 10 нас хүрнэ

Поп опера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Ньюанс” хамтлаг жил бүрийн
гуравдугаар сарын 27-нд буюу олон улсын театрын өдөр тоглолтоо хийдэг
уламжлалтай. Тэгвэл тус хамтлагийн залуус ирэх жилийн гуравдугаар сарын
27-нд хамтлагийнхаа 10 жилийн ойн хүрээнд бас нэгэн гайхалтай тоглолтыг
хийхээр төлөвлөжээ. Жилдээ ганцхан удаа тоглолтоо хийдэг “Ньюанс”
хамтлагийнхан өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд “Анжелина” нэртэй бие
даасан тоглолтоо хийсэн билээ. Тус хамтлагийнхан одоогоор аялан орон
нутаг аялан тоглолттой байгаа юм. Аялан тоглолтоосоо ирээд  тус
хамтлагийнхан тоглолтынхоо бэлтгэлд орох юм байна.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж