Үндэсний хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр болно

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Үндэсний хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр болно

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Олон Улсын Хүмүүнлэгийн эрхзүйг хэрэгжүүлэх шадар сайдаар ахлуулсан Үндэсний хороо өнгөрсөн онд байгуулагдсан байна.  Тус үндэсний хороо анхдугаар хуралдаанаа Гадаад хэргийн Яамны уулзалтын танхимд өнөөдөр 10.00 цагт хийх гэж байна. Энэ үеэр үндэсний хорооны зорилт, үйл ажиллагаагаа танилцуулж, бүрэлдэхүүнийг сонгож, дүрмийн төслийг хэлэлцэн батлах аж.  Мөн Олон улсын хүмүүнлэгийн эрхзүйг Монгол Улсад  хэрэгжүүлэхтэй холбогдсон өнөөгийн асуудлуудаар санал солилцох юм байна. Дээрх хуралдаанд Гадаад хэргийн яам,  Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Онцгой байдлын ерөнхий газар, Хуульзүйн Үндэсний Хүрээлэн, Хүний Эрхийн Үндэсний Комисс, зэрэг байгууллагуудаас  холбогдох албаныхан оролцох аж. Түүнчлэн энэ үеэр  Олон Улсын Улаан Загалмайн Хорооны бүсийн төлөөлөгчид мэдээлэл хийх юм байна.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж