Хальтиргаанаас болж осол гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Хальтиргаанаас болж осол гарлаа

Өнгөрсөн шөнө орсон цасны улмаас нийслэлд замын хальтиргаа гулгаа ихсээд байна. Дөнгөж сая буюу 11.25 цагийн үед Баянзүрх дүүрэгт орших Кино урлагийн дээд сургуулийн өмнөх автобусны буудлын ойролцоо Офицер-Цамбагаравын дэнж чиглэлийн нийтийн тээврийн УБУ 97-97 дугаартай микро автобус Улаанхуаран-3, 4 хорооллын чиглэлийн УБН 45-28 улсын дугаартай том оврын автобусны араас мөргөж, осол гаргалаа.  Азаар ослын үеэр зорчигчид
бэртэж гэмтээгүй байна. Замын халтиргаа гулгаа ихтэй байгаа энэ үед
замын хөдөлгөөнд анхааралтай оролцохыг жолооч нарт анхааруулж байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж