Аргентиний домогт хөлбөмбөгч, өдгөө улсынхаа шигшээ багийг дасгалжуулж буй Дьего Марадона нохойд хайртай нэгэн бөгөөд гэртээ хэд хэдэн нохой тэжээдэг гэнэ. Харин тэрбээр хайртай нохдынхоо нэгэнд нь хазуулж, улмаар нүүрэндээ гоо сайхны мэс ажилбар хийлгэх шаардлагатай болжээ. Дээд уруул нь сэтэрч, хавдсан байдалтай Марадона даваа гаригт Буэнос-Айрос хотын Санаторио Лос-Аркос эмнэлэгт хандсан талаар тус эмнэлгийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Тэрбээр нөхөн сэргээх мэс ажилбар хийлгэсэн бөгөөд биеийн байдал хэвийн, удалгүй эмнэлгээс гарчээ.
С.Цэлмэг
С.Цэлмэг