Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Явган алхахын тус

Их хотын амьдрал ямар билээ дээ. Бүгд л аль нэг тийшээ ямар нэг зүйлд яарч байдаг. Ажил, хичээл сургууль, шуурхайд хоцрохгүй гэж яарна. Автобус унаа удаан хүлээвэл цаг харна.Ундууцна.Өглөө таагүй сэтгэгдлээр эхэлж байгаад санаа зовно.Энэ бүхэн бидэнд өдөр тутам тохиолдож байдаг. Тэгвэл  та яарч сандарч, ачаалал ихтэй автобус хүлээн цагаа барж, бөглөрсөн замд гацах хэрэг байна уу? Үүний оронд явган алхаж яагаад болохгүй гэж. Алхах нь эрүүл аж төрөх энгийн аргуудын нэг бөгөөд, жингээ хадгалж, цусны эргэлтээ сайжруулан, цусны даралт бууруулж, чихрийн шижингээр өвчлөх эрсдлийг багасгадаг байна. Тогтмол алхаж хэвшихэд  доорх зүйлсийг анхаараарай.

Алхаагаа түргэсгэ.
Энгийн хүн 20 минутанд 1,5 км  явган алхах чадвартай. Хэрвээ та чийрэгжэлтэд илүү ач холбогдол өгч байгаа бол алхаагаа түргэсгэж үзээрэй. Илүү хурдан алхах тусмаа л их калори шатаах болно. Та жингээ хассан ч бай үгүй ч бай энэ бол хамгийн зөв алхам юм шүү.

Уул өөд гүй. Өөдөө мацаж, авирах нь зүгээр алхахаас хамаагүй илүү нуруу, гуяны булчинг ажиллуулдаг. Та гэрээсээ гараад 15 мин гүйгээд буцаад ирэхэд л 3 км алхсантай тэнцэнэ. Таны зүрх болон булчинд үүнээс сайн эм гэж үгүй.

Хөлд эвтэй, тохирох гутал өмс. Хэрвээ хөл барьсан эсвэл холхиндог гутал өмсвөл энэ нь таны хөдөлгөөнд улам тээг болно.

Алхах зайгаа сунга. Ингэснээр та улам идэвхитэй болж, бие чинь аажмаар хөнгөрч ирнэ. Та ямар нэгэн үр дүн хармаар байгаа биз дээ.
   
Явах газраа өөрчил. Хэрвээ та фитнесс клубт эсвэл нэг л гудамжаар гүйхээс залхаж байгаа бол чигээ өөрчлөөд үзээрэй.
Хотоос жаахан гарч болно шүү дээ. Гүйх хамгийн тохиромжтой цаг бол өглөө эрт замын хөдөлгөөн эхлэхээс өмнөх үе. Танд юу ч саад болохгүй. Гүйж явахдаа нар мандаж байгааг харна.Танд ямар их эрч хүч энерги өгөхийг төсөөлөөд үзээрэй. Хавар болж цаг наашилж байгаа энэ үед туршаад үзэхийг зөвлөж байна.

Амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж