
Өнгөрсөн мягмар гаригт SsangYong авто машин үйлдвэрлэгч компанийн хяналтын багц хувьцааг авах наймаа дууслаа гэж Mahindra & Mahindra компанийн төлөөлөгчид мэдэгдэв. Энэтхэгийн стратегийн түншдээ өөрийн хувьцааны хяналтын багцаа худалдах санааг Солонгосын компани наймдугаар сард гаргасан байв. Өмнө нь SsangYong Motor Company компанийн 51 хувийн хувьцааг Daewoo компаниас Хятадын автын корпораци SAIC Motor авсан байв. Дэлхийн хямралын улмаас SsangYong дампуурлаа зарлах үеэр хятадууд хяналтын багцаа алдсан байжээ. 2009 оны хавар SsangYong зээлдэгч нараас хамгаалалтаа зарлуулсан байсан ба зун нь ажилчдынхаа гуравны нэгийг халсан байв. Мөн тэр үеэр халагдсан ажилтнууд үйлдвэрт орон хаалт хамгаалалт хийн хоёр сарын турш эзлээд байсан нь компанид дахиад 200 сая-ын гарз авчирсан билээ.
Ш.Мягмар