Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Хоёр зуун сум

Өмнөд Солонгосын арал дахь утаа. Фото: AFP


Хойд Солонгос Ёнпхёндо арлыг арлыг буудаж, Солонгосын хойгт дайны өмнөх байдал зарлагдаад байна

Хойд Солонгос Шар тэнгисийн Их Ёнпхёндо арлыг их буугаар буудаж олон улсын хямралыг өдөөв. Пхеньян ба Сөүл дахин шинэ үймээн гарвал “энэрэлгүй цохилт” хийцгээхээр занал хийлцгээв. Солонгосын хойгт байдал хурцатсан нь 27 настай генерал Ким Чен Ынд засаглал нь шилжиж байгаатай холбоотой гэдэгт олон улсын ажиглагчид санал нэг байна.


Ёнпхёндо арал руу их бууны 200 орчим сумыг тавьсан байв. Гэрч нарын яриагаар 70 орчим байгууламж эвдэрч, Өмнөд Солонгосын тэнгисийн явган цэргийн хоёр албан хаагч алагдаж, хориод цэрэг ба дөрвөн энгийн иргэд шархадсан байлаа.
Өмнө Солонгос хариу гал нээн 80 орчим сумыг Хойд Солонгосын эсрэг тавьсан байна. Их бууны буудалцаан хэдэн цаг үргэлжлээд зогсов. Ольтригийн хүн амыг эхлээд нуувчинд  оруулсан байгаад дараа нь эх газар луу хэсэгчлэн зөөжээ. Өмнөд Солонгост тайван цагийн хамгийн дээд хэмжээний байлдааны байдлыг зарласан ба өнөө ч тэр байдлыг цуцлаагүй бана. Үүний дараагийн шат нь бүрэн хэмжээний дайн юм. Сөүлд ерөнхийлөгч Ли Мен Бак нууц байрандаа зөвлөгөөн хийхдээ сөргөлдөөнийг даамжруулахгүй гэж хэлсэн байв. БНАСАУ-ыг өдөөн хатгалаг хийсэн гээд дахин буудвал хатуу хариулт өгнө гэжээ.
Энэ үеэр Пхеньянд бас хуралдаад дэлхийн олон нийтэд өөрийн байр суурийг таниулав. Хойд Солонгос өмнөд хөршөө эхлэн буудсанд нь хариу барьсан гэв. Гэвч тэдний мэдэгдэлд итгэх аргагүй. Учир нь тэд сөргөлдөөнийг өдөөгч гэдгээ хэзээ ч хэлж байгаагүй юм. АНУ ч Хойд Солонгосын үйл ажиллагааг буруутгалаа.Хойд Солонгостой дажгүй харилцаатай Москва, Бээжин хоёр талуудад сөргөлдөөнөө даамжруулахгүй байхыг санууллаа. Сеул сөргөлдөөнийг үргэлжлүүлэхгүй байх олон шалтгаантай. Буудалцааны мэдээ Азийн хөрөнгийн зах зээлд шууд уналт авчирсан нь хоёр Солонгосын хөршүүдэд ашиггүй.


Одоогоор болсон хэрэг явдлын хоёр үндсэн санааг ярилцаж байна. Эхнийхээр нь Шар тэнгист хийж байгаа Өмнөд Солонгосын хээрийн сургуультай уг хэргийг холбов. Ёнпхёндо ольтриг нь коммунист хөрштэй хиллэдэг хойд тусгаарлах шугам гэдэгт хамгийн ойрхон оршдог ба Пхеньян уг шугамыг түүнээс өмнө хэсэгт байх ёстой гэж үздэг учраас тэнд хийдэг байгаа хээрийн сургуулийг өдөөн хатгалга гэдэг. Тэнд 1999 оны зургадугаар сарын 15-нд мөргөлдөөн гарч 30 орчим Өмнөд Солонгосын цэрэг үрэгдсэн ба  2002 оны зургадугаар сарын 28-нд Хойд Солонгосын катер Өмнөд Солонгосын эргүүлийн хөлгийг живүүлээд тусламж нь очихоос өмнө байлдааны талбараас гаран явсан байв.


Энэ хээрийн сургууль эхлэхийн өмнө Пхеньян хэд хэдэн мэдэгдэл гаргаж, хэрэв Сөүл дайн хийх гээгүй юм бол хээрийн сургууль хийх хэрэггүй гэсэн санааг гаргасан байв. Энд дайн ба дипломат яриа хэлцэл таарахгүй. Хөршүүдийнхээ сонихлыг талууд үл тоож байгаа нь хамтын зүтгэлийг үр дүнгүй болгож байна. Хойд Солонгосын болгоомжлол нь Ёнпхёндо ольтригийн байрлалтай холбоотой. Хэрэв Өмнөд Солонгос дайсныхаа ард цохилт хийвэл тэндээс илүү ашигтай газрыг олохгүй. Ёнпхёндо аралд Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн бааз байрладаг. Энэ 23-ны өдрийн их бууны галд өрдөгсдийн дунд тэнгисийн явган цэргийнхэн их байгаа нь Хойд Солонгос тэнгисийн цэргийн баазыг буудсан гэх санааг төрүүлж байна.

Өмнөд Солонгосын цэргийнхэн амралтаасаа яаралтай анги нэгтгэлдээ очиж байна. Фото: AFP

Босон хэрэг явдлын хоёр дахь гол шалтгаан нь Хойд Солонгосын хэт орчин үеийн уран баяжуулах 2000 эргүүлэгтэй шинэ үйлдвэрийн талаарх мэдээлэл болсон байж магадгүй юм. The New York Times сонины энэ сарын 20-ны дугаарт Америкийн цөмийн физикч Зигфрид Хекер, жил хагасын дотор гадны тусламжгүйгээр барьсан уг үйлдвэрт орж үзээд олон улсын хоригийг зөрчин хэн нэгний тусламжтайгаар түүнийг босгосон байх гэдгээ барууны олон нийтэд мэдээлсэн байв. Хэн Пхеньянд тусалсан байж болох талаар  чимээгүй байгаа билээ. Өнгөрсөн тавдугаар сарын НҮБ-ын илтгэлээс Хойд Солонгос зарим орнуудад технологийн экспорт хийж байгааг дурьдсан байлаа.

Уг үйлдвэрийн тухай мэдээлэл түгшүүр төрүүлсэн бөгөөд Өмнөд Солонгос Америкийн тактикийн цөмийн зэвсэг нутагтаа байрлуулах тухай гуйх гэж байгаа яриа ч сонсогдлоо. Гэхдээ Сөүл албан ёсоор Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгохын төлөө гэдгээ мэдэгдэв.  Мэдээж, энэ яриа Пхеньян хүрч уг буудлагын шалтгаан болсон байж болох юм.

Ийм тохиолдолд Өмнөд Солонгос НҮБ-ын хориг  тавиулахаар зүтгэдэг бөгөөд Пхеньян хариуд нь сүйрлийн цохилт өгөхөөр заналхийж байдаг билээ. Өмнөд Солонгос өөрийн иргэдэд Хойд Солонгост очихыг хориглосон ба тэндээс бүх иргэдээ эргүүлэн татахаар болж байна. Ёнпхёндо арлын бүсэд тэнгисийн флот ба нисэх хүчнээ татаад байгаагаас гадна Ли Мен Бак өөрийн армидаа дахин өдөөн хатгалга хийгдвэл Хойд  Солонгосын пуужингийн баазад цохилт өгөхийг тушаажээ. Пхеньян өөрийн хил гэж үздэг хилд Өмнөд Солонгос нэвтэрвэл буудлагаа үргэлжлүүлнэ гэсэн байв. Сөргөлдөөний төгсгөлийг хэлэхэд хүндрэлтэй. БНАСАУ үнэн хэрэгтээ том занал хийгээд байдаг ч бүрэн хэмжээний дайнд орохгүй байх. Гэхдээ тэр уран баяжуулах үйлдвэр барихад нь тусалсан нууц нөхөр нь дэмжвэл бас яахыг хэлэх нь хэцүү.

Одоо Хойд Солонгосын арми нэг сая хүнтэй дэлхийд цэргийн тоогоор дөрөвт ордог. Өмнөд Солонгосын арми 700 мянган хүнтэй хамгийн орчин үеийн зэвсэглэлтэй.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж