Герман жилийн шилдэг улстөрчөө нэрлэв

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Герман жилийн шилдэг улстөрчөө нэрлэв

 Ханнелора Крафт. Фото: AFP

ХБНГУ-ын оны шилдэг улстөрчөөр Хойд Рейн-Вестфалийн шинэ ерөнхий сайд социал-демократ Ханнелора Крафт тодорсон тухай DAPD агентлаг мэдээлэв. Холбооны канцлерын албанд уг шагналыг энэ пүрэв гаригт тэр хатагтайд гардуулж байна.
Германы хүн ам хамгийн шигүү энэ мужийг тэрээр долдугаар сараас эхлэн толгойлж байна. Социал-демократууд Ногооны намтай эвсэн  парламентын цөөнхийн Засгийн газрыг тэр үеэр байгуулсан юм.
Үүний зэрэгцээ энэ хүндэт шагналаар Зүүн Германд хамгийн анх ардчилсан сонгуулиар ерөнхий сайд болж байсан Лотар де Мезьер шагнагдаж байгааг DAPD тэмдэглэв. Түүний Засгийн газар Зүүн Германыг ХБНГУ-ын бүтцэд орох шийдвэрийг гаргаж байжээ.
“Жилийн шилдэг улстөрч” шагналыг 2003 оноос хойш гардуулж байгаа ба тэр шагналаар Меркелийн Засгийн газрын Сангийн сайд асан Пеер Штайнбрюк, өнөөгийн Батлан хамгаалахын сайд Карл-Теодор цу Гуттенберг ба Хойд Рейн – Вестфалийн ерөнхий сайд асан Юрген Рюттгерс нар авч байв.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж