
Өчигдрийн байдлаар Артиллерийн буудалцаанд Өмнөд Солонгосын хоёр тэнгисийн цэрэг амиа алдаж, арав гаруй хүн шархадсан гэсэн мэдээлэл байсан бол өнөөдөр нас барсан хүний тоо дөрөв болж нэмэгдлээ. Мөн шархдагсдын тоо 18-д хүрчээ.
НҮБ-ын Нарийн бичгийн дарга Бан Ки Мүн энэ тлааар хэлэхдээ Солонгосын дайнаас хойш хамгийн томоохон гарз хохирлыг амслаа хэмээн мэдэгджээ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Өмнөд Солонгостой мөр зэрэгцэн зогсоно гэдгээ амласан байна.
Б.Энх