Хятад Оросын зэвсгийг дахин сонирхож эхлэв | News.MN

Хятад Оросын зэвсгийг дахин сонирхож эхлэв

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Хятад Оросын зэвсгийг дахин сонирхож эхлэв

Хятад Оросоос зэвсэг авах саналаа ирүүлсэн тухай "Рособоронэкспорт" ба Батлан хамгаалахын эх сурвалжаас иш татан "Ведомости" мэдээлсэн байв.

Хятадын тал Оросын Батлан хамгаалахын сайд Анатолий Седюковыг  айлчилсны дараа Су-35 шинэ сөнөөгч онгоцонд ашигладаг 117С хөдөлгүүр ба зенитийн пуужингийн С-400 цогцолборыг авах саналаа явуулсан байв.

Оросын тал Хятадад хөдөлгүүрийг зарахад бэлэн харин зенитийн пуужингийн С-400 цогцолборыг 2017 оноос наана өгч чадахгүй гэсэн байв. Тэр Оросын арми өөрөө зэвсэглэгдэх учраас боломжгүй гэнэ.

Хятад Ил-476 гэх цэргийн тээврийн онгоц авах сонирхлоо анх гаргалаа. 2004 онд Оросоос 34 Ил-76 онгоц авах гэрээг Хятад хийж байсан юм. Гэвч тэр нь янз бүрийн шалтгаанаар хийгдээгүй бөгөөд Хятад түүнийг Ил-476 онгоцоор солих хүсэлгүй байв. Шинэ онгоц нь Ил-76 онгоцноос дөрөв дахин илүү үнэтэй.

Хятадад нийлүүлэгдэх Оросын зэвсэглэлийн нийт хэмжээ 2010-2013 онуудад 1,3 тэрбум ам.доллар болох гэнэ.

Ш.Мягмар

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

www.messe002.blogspot.com 2010-11-24 203.160.50.2

uwliin kurtka tsamts sonirhooroi hvmvvsee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж