
Австралийн Эрдэс баялгийн яамны сайд парламентад Тайландын пүүсийн үйл ажиллагааны лицензийг дахин нягтлах хэрэгтэй гэж мэдэгджээ.
Арван долоо хоногийн турш өдөрт 400 гаран баррель нефть Австралийн Тимор далайд асгарч байжээ. Нефть Индонез болон Зүүн Тиморын эрэгт хүрсэн байна.
Өнгөрсөн наймдугаар сараас хойш Австралийн хойд хэсгийн Монтарагийн цооног болон Баруун Атласын төхөөрөмжөөс нефть алдагдаж эхэлжээ. 2009 оны арван нэгдүгээр сард тавдахь удаагийн оролдлогоор цооногийг бөглөсөн ба нефть 90,000 км кв талбайд тархсан байжээ.
Тухайн үед баталсан цооногийн алдагдлыг нөхөх төсөл нь дахин алдагдахаас хамгаалахад хангалттай арга хэмжээ байсан ч Тайландын “РРТ”-ын охин компани болох “PTTEP Australasia” компани хариуцлагагүй хандсан гэж холбогдох албанаас шүүмжилсэн байна.
Харин “PTTEP”-ын зүгээс ямар нэг хариу мэдэгдэл хараахан хийгээгүй байна.
Австралийн засгийн газар хүрээлэн буй орчны мэргэжилтнүүдэд Австралийн баруун хойд эргийн далайн ус, халим болон делфиний асуудалд санаа зовниж байгаа илэрхийлж, яаралтай шалгалт шинжилгээ хийхийг үүрэг болгожээ.
Б. Энхцэцэг