Сураг тасрагч. Зарим эрчүүд хэл чимээгүй алга болдог. Ямар ч мессеж, зурвас үлдээдэггүй. Ажил ихтэй, завгүй байсан байлгүй гэх өршөөх нь магадгүй зарим үед зөв байдаг ч ихэнхдээ худлаа байдаг. Ийм эрчүүд очсон газар болгондоо өөр найз бүсгүйтэй болдог.
Хуурамч эрчүүд. Ийм хүмүүст гадаад байдлаар нь өөлөх юм бараг байхгүй. Ганган машин унаж, үнэтэй утас барьж, чамин зүйлс хэрэглэдэг. Тэдний хоосон үг, эелдэг занд итгэх хэрэггүй. Ийм хүмүүс нэг бүсгүйтэй тэр болгон удаан харьцаа тогтоохгүй.
Бүдүүлэг эрчүүд. Ийм эрчүүд найз охиноо 0 өрөө орохоор явахад зөөгч бүсгүйгээс утасны дугаарыг нь авдаг. Танд хаалга онгойлгож өгөхийг оронд түрүүлээд гарч одно. Тэднийг танихад амархан.
Дураараа загнагч. Та хоёр бие биенээ таниж амжаагүй байхад таниас ихийг шаардана. Өөрийн чинь ямар хүн болох, юу хүсч мөрөөддөг нь тэрэнд хамаагүй. Ийм эрчүүд зуурдын жаргалыг хайж явдаг.
Хуучин найз залуу. Шаналсан өдөр хоногууд, ганцаардах айдсаас болоод тэрнийг уучилж мэднэ. Өөр хэн нэгнийг хайсанд орвол сайн мэдэхээрээ хуучин найз залуутайгаа байсан нь дээр гэж бодож байна уу? Гэвч нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Өнгөрсөн үетэйгээ зууралдах хэрэггүй. Юу ч өөрчлөгдөхгүй. Дахиад л бүх зүйл урьдынхаар үргэлжилнэ. Үүний оронд зөвхөн урагшаа л тэмүүлж амьдар. Та өөртэйгээ адилхан, өөрийг тань хүлээж буй хүнийг л олох хэрэгтэй.