Таван хүн амь насаа алдсан хэрэг Налайх дүүрэгт гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Таван хүн амь насаа алдсан хэрэг Налайх дүүрэгт гарлаа

Налайхаас нийслэл рүү ирж байсан автобус, суудлын машинтай мөргөлдөн газар дээрээ гурван хүн нас барж, хүнд гэмтсэн хоёр иргэн  Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү ирж байгаад нас барсан хэрэг өчигдөр 18 цагийн үед гарлаа. Хальтиргаа гулгаа ихэссэн үед хурдаа тохируулж яваагүй 12-85 УБЯ машины жолооч Н.Энхбаяр, 37-36 УНБ дугаартай автобусны жолооч Х.Гантөмөр нар осол гаргажээ. Нас барсан иргэд найзууд бөгөөд 50-52 насныхан аж. Ослын улмаас дөрвөн иргэн хүнд гэмтэн Гэмтэл согог  судлалын үндэсний төвийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. Замын цагдаагийн газарт өчигдөр иргэдээс  147 ослын дуудлага мэдээлэл иржээ.Ослын 80 хувь нь хальтиргаа гулгаатай үед хурдаа тохируулж яваагүйгээс болсон аж.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж