“Нэтс” Уильямсыг шийтгэлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

“Нэтс” Уильямсыг шийтгэлээ

“Нью Жерси Нэтс” багийн сэлгээний тоглогч Терренс Уильямс лигийн ирэх хоёр тоглолтыг багийн дотоод дүрмийг зөрчсөн учраас өнжихөөр болжээ.

“Нэтс”-ийн дасгалжуулагч Эйври Жонсон хоёр дахь жилдээ тоглож байгаа хамгаалагчийг “Атланта”-тай талбайдаа хийх тоглолт болон “Бостон Селтикс”-ийн талбайд зочлон тоглох тоглолтыг өнжинө гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.

Чухам юуны улмаас ийм шийдвэр гаргасныг Жонсон хэлээгүй бөгөөд Уильямс хоёр ч удаа дасгалжуулагчийн үүргийг биелүүлээгүй бололтой. Түүний хувьд сүүлийн долоон тоглолтын тавыг нь хэвлий хэсэгтээ авсан гэмтлээсээ болж өнжсөн юм.

Жонсон Уильямсыг өдрөөс өдөрт сайжирч байгааг хэлээд, түүнийг багийн системд хурдан идээшнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ.

“Нэтс”-ийн шинэ дасгалжуулагч “Тэднийг дасгалжуулах нь надад таатай санагддаг. Тэд бэлтгэлээ ч сайн хийдэг” гэсэн байна.

Терренс Уильямсын хувьд 6.8 оноо, 3.8 самбар, 3.0 оновчтой дамжуулалтыг энэ улирлын найман тоглолтод дунджилж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж