Гишүүд иргэдэд олгох 21 мянган төгрөгийг дэмжиж байна | News.MN

Гишүүд иргэдэд олгох 21 мянган төгрөгийг дэмжиж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.24-нд нийтлэгдсэн

Гишүүд иргэдэд олгох 21 мянган төгрөгийг дэмжиж байна

Ирэх оны төсвийн хэлэлцүүлэг үргэлжилж байна. УИХ дахь Ардын нам, Ардчилсан намын бүлэг өчигдөр ирэх оны төсвийн төслийг хэлэлцлээ. АН-ын бүлэг төсвийн алдагдлыг 9.8 хувиас илүү гаргахгүй байх гэсэн гарцад санал нийлсэн. Харин төсвийг энэ чигээр нь баталвал инфляци өснө гэж эдийн засагчид ярьж байгаа. Ирэх оны төсвийн талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна.

Н.Батбаяр: Бэлэн ба бэлэн бусаар олгох санал гаргасан

-Ирэх жилийн төсөвт томоохон асуудал яригдаж байгаа. Гэхдээ хамгийн гол нь “Хүний хөгжил сан”-гаас олгох гэж байгаа мөнгөтэй холбоотой асуудал. Үүнд 700-800 тэрбум төгрөг яригдаж байгаа юм. Энэ жилийн хувьд “Хүний хөгжил сан”-д 120 мянган төгрөг төсөвлөсөн. Ирэх жил нийтдээ 252 мянган төгрөг болж хоёр дахин нэмэгдэх санал орж ирсэн. Энэ нь иргэн бүрт сар болгон 21 мянган төгрөг олгох тухай юм. Үүнийг Ардчилсан намын бүлэг авч үзээд өргөжүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Учир нь иргэдэд 21 мянган төгрөгийг Засгийн газар бэлнээр олгоё гэж байгаа. Харин Ардчилсан намын бүлгийн зүгээс бэлэн ба бэлэн бусаар “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг олгох санал гаргаад байна. Бид бэлэн бус гэдэг зүйл оруулж ирж байгаа. Хэрэв бэлнээр авах хүсэлтэй иргэд байвал сар бүр 21 мянган төгрөгөө авч болно. Харин бэлэн бусаар авахыг хүсвэл 12 сарынхыгаа буюу 252 мянган төгрөгөө ажлын байр бий болгох, өөрийн бизнест хувь нэмэр оруулах үүднээс ашиглаж болох юм. Гэхдээ бэлэн бусаар авах бол үнэт цаас буюу ваучер хэлбэрээр олгоно. Тухайн хүн ганцаараа 252 мянгаар үйл ажиллагаа явуулахад хэцүү тэгэхээр ах, дүү нартайгаа нийлж аваад өөрсдөө ажлын байраа бий болгоход оршиж байна. Бас 200 мянгыг нь бэлэн бусаар 50 мянгыг нь бэлнээр ч гэдэг юм уу янз бүрийн хувилбар байж болно. Манай намын бүлгээс ийм санал гаргаад нөгөө намын бүлэгт санал оруулаад байна.

Д.Дамба-Очир: Төсөв эдийн засгийн 50 хувь байгаа нь буруу

-Инфляци гэж ярихаасаа илүү иргэдийн амьжиргаа, аж ахуйг дээшлүүлсэн, эдийн засагтаа бодитой хөрөнгө оруулалт хийсэн төсөв байгаасай гэж бодож байна. Өсөн нэмэгдэх роялтийн татвар зэс дээр нэмэгдэж байгаа дээр би цөөнх болж байгаа. Засгийн газар дээр таван хувь гэчихсэн зүйлийг УИХ-д ажлын хэсэг байгуулаад 15,20 хувиар нэмж байгаа нь байж болохгүй зүйл. Гэхдээ өсөн нэмэгдэх роялтийн татвар байх ёстой юу гэвэл байх ёстой. Зөв зохистойгоор л байх хэрэгтэй. Зэсийн хайлуулах үйлдвэр барихаар болсон. Харин ирэх хавраас барих хөрөнгө, санхүүжилтийг нь татаж авах гэж байгааг буруу гэж үзэж байгаа. Бага зэргийн алдагдалтай байхад буруудах зүйл байхгүй. Төсөв дээр анхаарах гол зүйл нь орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг бодитойгоор суулгаж өгөх хэрэгтэй. Төсөв нөгөө амлалт руу явдаг байж болохгүй. Төсөв эдийн засгийн 50 хувь болоод байгаа нь хамгийн буруу тогтолцоо. Ирэх оны төсөв сонгуулийн өмнөх төсөв учир би ойлгож хүлээж авч байгаа.

С.Эрдэнэ: Төсвийг яаруу сандруу баталдагаа болих хэрэгтэй

-Ирэх оны төсөв үрэлгэн оновчгүй болох гээд байна. Төсвийн ажлын хэсэгт ороод ажиллаж байгаа. Сая хоёр намын төсвийн ажлын хэсэг нэлээд зүйл ярилцлаа. Иргэдэд сар бүр 21 мянган төгрөг олгохдоо тухайн иргэн сонголт хийх эрхтэй байлгахаар оруулж байгаа. Бэлэн ба бэлэн бусаар гэдэг саналыг Ардчилсан намын бүлэг гаргасан. Ингэвэл инфляцийг хөөрөгдөхгүй байх сайн талтай. Харамсалтай нь Эдийн засгийн байнгын хороогоор сая Мөнгөний бодлогын тухай хуулийг чуулган руу оруулахаар болчихлоо. Гэхдээ үүнийг Ардчилсан намын бүлэг эргээд хэлэлцэх болно. Ер нь манай намын ажлын хэсэг оновчтой санал гаргадаг. Хөрөнгө оруулалтыг оновчтой хийх ёстой. Төсвийн урсгал зардлыг зөв болгох шаардлагатай. Бид хөрөнгө оруулалтын зардал дээрээ ярьдаг. Харин урсгал зардлын тухай ярихгүй байна. Төсвийг ингэж яаруу сандруу баталдгаа болих хэрэгтэй.

Х.Бадамсүрэн: Бүтээн байгуулалтын санхүүжилт бага байна

-Төсвийн төслийг ид хэлэлцэж байна. Сэтгэл дундуур байгаа зүйл бол бүтээн байгуулалтад бага хөрөнгө оруулалт төсөвлөж байгаа юм. Бүтээн байгуулалтад дорвитой хөрөнгө оруулж байж улс орныхоо жигд хөгжлийг хангах ёстой. Иргэдийн зүгээс ч хүсч хүлээж байгаа олон асуудал байна. Ялангуяа хөдөө тийш чиглэсэн хөгжлийн бодлого дутагдаж байсан учир хамаг асуудал нийслэлд хуримтлагдаж байгаа юм. Хөгжлийн банк байгуулах тухай ярьж байна. Энэ банкаараа дамжуулаад хөрөнгө оруулалтын томоохон асуудлыг шийдэх нь зүйтэй юм. Үүнийг төсвийн тодотгол дээр ярих байх даа. Зардлаа багасгах, орлогоо нэмэгдүүлэх асуудлыг ярьж байна. Инфляцийн түвшин ийм байх боломжтой гэж хэлэхэд миний хувьд эрт байна гэж үзэж байгаа. Үүнийг зөвхөн инфляцийг барих талаас нь хандаж болохгүй. Гол нь хөгжил дэвшил.   

С.Бямбацогт: “Хүний хөгжил сан”-гаас олгох мөнгийг үйлдвэржилтэд зориулахыг хуулиар зохицуулах ёстой

-Засгийн газраас оруулж ирсэн төсвийн талаар та ямар байр суурьтай байна вэ?

-”Хүний хөгжил сан”-гаас 804 тэрбум төгрөгийг иргэдэд хуваарилах нь инфляци нэмэгдүүлсэн алхам болно. Энэ мөнгийг хөрөнгө оруулалтад зориулж ажлын байр нэмэгдүүлэхэд зориулаасай. Иргэд “Хүний хөгжил сан”-гаас авах мөнгөө үйлдвэржилтэд зориулах сонголт хийх боломжийг Төсвийн тухай хуульд тусгаж өгмөөр байна. 

-Төсөв батлахад цөөн хоног үлдсэн. Таны энэ хувилбар ажил хэрэг болох боломж байхгүй юм биш үү?

-Сар бүр 21 мянган төгрөг олгож болно. Харин хуульдаа дээрх боломж байгаа гэдгийг л тусгах ёстой. Бас нэг хувилбар байгаа. Сар бүр олгох 21 мянган төгрөгийн тодорхой хувийг бэлнээр, үлдсэнийг нь үйлдвэрт зориулъя гэсэн хувилбар дэмжигдвэл дээрх санаа хэрэгжихэд илүү хялбар болно. Бүсээ чангалж байгаад 21 мянган төгрөгөө үйлдвэрт зориулж өмчтэй, орлоготой болох уу эсвэл бэлэн мөнгөө үрээд дуусгах уу гэдэг нь иргэний сонголт. Ийм боломж байгаа гэдгийг л төсвийн тухай хуульд тусгаж өгөх ёстой.

-АН-ын бүлэг төсвийн алдагдлыг 9.8 хувиас хэтрүүлэхгүй гэж мэдэгдсэн. Энэ нь эрсдлээс гарах боломж мөн үү?

-Төсөв хэрэглээг биш хөрөнгө оруулалтыг дэмжсэн байх ёстой. Гэтэл сонгуулийн амлалтад хөтлөгдөөд дээрх зарчмаар явахгүй байна. Гэхдээ төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж бий. Тиймээс одоогийн алдагдал байх ёстой зүйл гэж үзэж байна.

Ц.ЭНХЦЭЦЭГ, Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-11-24 202.170.81.82

21000 avna l gehiin avah tusam ter mungu yamar ch une tsenegui bolno shdee erguu s** mini

Avatar

Зочин 2010-11-24 202.70.45.238

UIH engej ard olnoo uguirelj yaduuruulj bsnaas shuluuhan uursduu ter munguu huvaagaad idchihsen ni deer dee

Avatar

zochin 2010-11-24 182.160.50.21

Amlasan l ym chini avax l xeregtei Tegehgui bol buteen bosgoltin tender nereer erh barigchdin l karman ruu orchihno shuu dee Avahgui gej b** tenegteerei

Avatar

1 2010-11-24 182.160.26.228

21000 болгож нэмэгдүүлсэнд баяртай байна Надад лав хэрэг болно Аваад архи уудаг цөөн хэдэн хүн байдаг л биз Энэ мөнгө хэрэггүй хэдэн арван хүн байдаг л юм байгаа биз Тэглээ гээд энэ мөнгийг амьжиргаандаа хэрэглэх олон арван мянган өрх гэр бүлүүд байгаа Энэ мөнгөөр үйлдвэр барь гээд мөнгө өгөхийг эсэргүүцээд байгаа хүмүүст хандаж хэлэхэд – Засгийн газрын үүрэг угаасаа л ажлын байр бий болгох биз дээ Энэ 21000 мянгаар лав Засгийн газар дутахгүй Тэгээд ч тэд тэрбум тэрбумаар нь өөр зүйлд зарцуулж байхад энэ 21000-ыг өгч байгаа дээр нь дэмжээд авах хэрэгтэй

Avatar

avaya 2010-11-24 202.55.180.106

Avaya avaya Margaashiin uuhnuus unuudriin uushig deer baina ene yaduu ard tumend chini Suuld ni barij baiguulsan yumgui hooson zardal bicheed l duusaa shu de

Avatar

Зочин 2010-11-24 182.160.24.191

ТЭРБУМЫГ ТА НАР ТАВ АРВАН ТӨГРӨГ БИДЭНД БОЛЖ БАЙГАА ЮМ УУ

Avatar

Зочин 2010-11-24 182.160.24.191

ДАНДАА ДЕБИЛ ЦАРАЙТАЙ ЮМНУУД

Avatar

zochin 2010-11-24 63.218.190.2

erguu malnuud yamar ch sudalgaa barimtgui hutsah yumaa taraaj bolohgui gedeg ni yamarch teneg ediin zasgiin yamarch medleggui hund oilgomjtoi shuu dee ooriinhoo huviin bizness shig oilgots yarihaa bolimoor yum buhel buten uls oronii ireeduitei holbootoi asuudal shuudee

Avatar

Зочин 2010-11-24 202.131.230.114

бэлэн мөнгө болон Оюутолгой Тавантолгойгоос орох өгөх хувь хишгийг хувьцаа болгож иргэд орон сууцтай болгоход нь зориулж хэрэглээчиргэд орон сууцтай болохыг хүсч байна

Avatar

www.terguun.net 2010-11-24 203.169.52.35

Mongol s** kino

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж