Хоёр малчин сураггүй байсныг олжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Хоёр малчин сураггүй байсныг олжээ

Нийслэл болон төвийн нутгаар 12-14 м\сек зарим үед 20 м\сек хүрч шуурсан цасан шуурганаар Төв аймгийн Бүрэн сумын хоёр малчин малтайгаа яваад сураггүй байна гэсэн дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт иржээ. Яаралтай эрлийн баг гарч хайсаар тэднийг эсэн мэнд олжээ. Нийслэлийн хэмжээнд өнөөдөр цасан шуурга шуурахгүй ч хүйтэн байна гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдэгдлээ. Цасан шуурганы улмаас Баруунтурууны даваа хаагдсан бөгөөд шөнөдөө нээсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдэгдлээ. Харин одоо Хэнтий болон Дорнод зүүн зүгийн аймгуудад цасан шуургатай байна. Гэхдээ одоогоор хүн мал сураггүй байгаа, ямар нэг хохирол учирсан мэдээ ирээгүй  байна гэж Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай удирдлагын төвөөс мэдэгдлээ.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж