Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын 31

Гуравдугаар сарын 31-ны баяр

Мальта арлын эрх чөлөөний өдөр. Их Британитай ярилцан тохиролцсоны дагуу тус арал дахь Британийн флотын бааз 1979 онд хаагдсан энэ өдрийг арал Эрх чөлөөнийхөө баяр болгон тэмдэглэдэг. 1798 онд Наполеон арлыг эзлэн тоносноор Мальта тусгаар тогтнолоо алдсан юм. 1964 онд тусгаар тогтнолоо сэргээсний дараа 60 сая долларын жилийн түрээсээр Британийн хяналт тэнд байлаа.
Америкийн Виргинийн арлуудын онцгой баяр. 1917 оны энэ өдөр Данийн албан ёсны хүмүүс арлуудыг АНУ-д шилжүүлэн өгсөн байна. Арлуудад Шилжүүлэл­тийн өдөр (Transfer Day) гэсэн баяраа гуравдугаар сарын 31-нд тэмдэглэж иржээ.
АНУ-ын найман муж Цезарь Чавесын өдрийг (Cesar Chavez Day of Service and Learning) тэмдэглэж байна. Чавесийн хүчин зүтгэл нь хөдөө аж ахуйн ажилчдын хөдөлмөрийн нөхцөл болон амьдралыг сайжруулахад зориулагдсан юм. Аризона мужид төрсөн тэрээр 10 настайгаасаа бусдын фермд ажиллаж эхэлсэн байна. Тэрбээр иргэний эрхийн хэсэгт албан карьераа 1952 онд эхэлжээ. 1962 онд тэтгэвэртээ гарсан нь Хөдөө аж ахуйн ажилтнуудын үндэсний эвсэл (NFWA) гэх үйлдвэрчний эвлэл байгуулах зорилготой байжээ. 1965 онд тэрэбэр Калифорнид усан үзэмчдийн ажил хаялтыг зохион байгуулж байлаа. Тэр нь цагаач ажилчдын анхны том ялалтаар дуусчээ. Тэрбээр Мексикийн цагаач ажилчдын эрхийн төлөө тууштай тэмцэгч болсон байв. Үндэсний бааатар болсон түүний нэрээр Сан-Франциско, Лос-Анжелос, Санта-Барбара, Хьюстон, Альбукерке, Остин, Милуоки, Вашингтон, Канзас-Сити, Миссури, Сент-Пол, Солт-Лейк-Сити ба Финикс хотуудад сургууль, гудамж нэрлэгдсэн билээ. Калифорнийн Сакраменто, Сан Диего, Беркли и Сан-Хосе хотууд цэцэрлэгт хүрээлэндээ Чавесийн нэрийг өгсөн байна. Чавесийн өдөр Калифорни мужид амралтын өдөр болдог. Техас, Аризона, Колорада мужуудад энэ өдөр нэмэлт баяр гэгдэнэ.

“Эрүүл саруул ухаан гэдэг нь хорвоод хамгийн тархсан зүйл юм. Учир нь хүн бүр л өөртөө түүнийг бүрэн шингэсэн гэж боддог”
(Францын гүн ухаантан, эрдэмтэн Рене Декарт 1596 оны гуравдугаар сарын 31-нд төржээ)
Тэрээр бага наснаас сониуч хүүхэд байсан юм. Иезуитийн коллежид анхан шатны боловсролоо авсан байна. Шашны боловсрол нь тухайн цагтаа тэр үеийн гүн ухаантнуудад Декартыг төдийлөн итгүүлсэнгүй. Хэсэг хугацаанд тэр цэргийн хүн байж, аяллаар яван Голландад амьдарч байлаа. Ер нь математикийн нарийн ухаан ба логик түүнийг шинжлэх ухаанд оруулсан юм. Декарт хөдөлгөөний хэмжээ гэдгийн дор биеийн жингийнх нь нөлөө түүний хурдад харьцангүй чухлыг гаргасан ойлголтыг гаргасан билээ. Гэхдээ энд тэрбээр хөдөлгөөний тоо нь векторын хэмжигдэхүүн гэдгийг авч тооцоогүй юм. Цохилтын хуулийг судлан анх удаа энерцийн хуулийг тогтоож өгөв. Агаарын даралт нь өндөрсөх тусам багасна гэсэн таамаглалыг тэр гаргажээ. Гэрлийн тархалт ба нугаралтын талаар судлан анх удаагаа тэр гэрлийн нугаралтын хуулийг математикийн аргаар гаргасан байна. Соронзонгийн онолыг тэр бас эхлүүлсэн хүн. Тооны шинжлэх ухаанд Декарт хувьсангуйн хэмжигдэхүүн ба функцийн ойлголтыг өгчээ. Декартад хангалттай туршилтын материал байгаагүйгээс тэрээр таамаглалыг голчлон байгуулж байлаа. Стокгольмд ирснийхээ дараа жил нь буюу 1650 онд тэрбээр нас баржээ.

1889 он. 121 жилийн өмнө өнөөгийн Францын бэлгэдэл болсон цамхаг дээр Францын зохион бүтээгч Густав Эйфель төрийнхөө далбааг мандуулжээ. Өдгөө Эйфелийн цамхаг нь хамгийн танил уран барилгын байгууламж болсон. Зохион бүтээгч нь өөрөө түүнийг 300 метрийн цамхаг гэж энгийнээр нэрлэж байжээ. Эйфелийн цамхгийг эхнээс нь түр хугацааных гэж барьсан ба тэр Дэлхийн үзэсгэлэнгийн хаалга ба хамгийн өндөр тугны иш болор ёстой гэж босгосон юм. Үзэсгэлэнгийн хаалтаас хорин жилийн дараа түүнийг буулгах ёстой байлаа. Гэтэл уг цамхагт байрлуулсан радио антеннууд түүнийг аварсан гэж болно. Дөч гаруй жилийн турш уг цамхаг нь дэлхийн хамгийн өндөр байгууламж байлаа.

1896 он. Чикагогийн Уиткомб Жадсен “цахилгаан товч” гэж нэрлэгдсэн үдээсийг бүтээжээ. Түүний найз нь нурууны өвчтэй байсан ба гутлаа үдэж чадахгүй байснаас “ганцхан хөдөлгөөнөөр үдэж болох төхөөрөмж хийгээч” гэж Жадсоноос гуйсан гэдэг. Тэгээд 12 бүтээмжийн патент авсан Жадсон цахилгаан товч зохиожээ. Эхэндээ түүний төхөөрөмжийг хүмүүс ашиглаж чадахгүй байсан учир амжилтгүй байлаа. Цахилгаан товчийг хэрхэн ашиглах талаар хоёр хуудас хэртэй удирдамж ч дагалдаж байв. Түүний үйлдвэрийн өртөг өндөр байснаас үнэ нь банзал эсвэл хос өмднөөс ч илүү их байсан гэлцэнэ. Түүнээс хорин жилийн дараа Шведийн инженер Гидеон Сунбек цахилгаан товчийг уян, нимгэн, найдвартай болгож, дэгээг нь олшруулснаар илүү дэлгэрсэн байна. Өдгөө дэлхийн энэ бүтээгдэхүүний тал хувийг 1934 онд Японд үндэслэгдсэн ҮКК компани үйлдвэрлэж байна. Цахилгаан, товчны үйлдвэрийн дэлхийн төвүүдээр Бангладеш, Энэтхэг ба Хятад тооцогддог. Дамшрамд сануулахад, хамгийн урт цахилгаан товчийг 1989 онд Нидерландад хийсэн нь 2851 метрийн урттай байжээ.

1902 он. Петербургийн “машины үйлдвэр, ширэм хайлуулах  “Г.А.Лесс­неръ” гэх хувь нийлүүлэгчдийн нийгэмлэг” Немцийн автын “Даймлер-Моторен” компа­нитай гэрээ байгуулжээ. Үүнийг “Даймлер-Моторен” компани “Бенц” компанитай нийлэн Даймлер Бенц корпорацийг үүсгэсний дараа хийсэн юм. Гэрээгээр Орост “Даймлер” маркийн машиныг угсрах эрхийг хувь нийлүүлэгчид авчээ. Тэр машины үйлдвэрлэл 1909 он хүртэл үргэлжилж, нийтдээ100 орчим машиныг угсарсан байна.

1966 он. Зөвлөлтийн мэр­гэ­жилтнүүд сарны хамгийн анхны хиймэл дагуулыг хөөр­гөжээ. 1959 оны нэгдүгээр сард сарны дэргэдүүр “Луна-1” гэсэн Зөвлөлтийн гариг хоорондын станц нисэн өнгөрсөн байна. Дараа нь 1959 оны есдүгээр сард “Луна-2” аппарат анх саранд хүрчээ. “Луна-10” гэж нэрлэгдсэн сарны анхны хиймэл дагуул 240 кг жинтэй, шинжлэх ухааны судалгааны аппаратаар тоноглогдсон байсан ба сарны тойрог замд 1966 оны дөрөвдүгээр сард оржээ. Хиймэл дагуул 56 хоног ажиллахдаа сарын 460 удаа тойрч 219 удаа дэлхийтэй радио холбоог явуулсан байна. Анх удаагаа сарны таталцал ба соронзон талбайн тухай мэдээллийг уг дагуулаас авсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж