Үг С.Ламжав. Ая С.Пүрэвсүрэн
“Хавтгай цагаан Улзын гол”
Шингэх нарны алс тэртээгээс
Шижиртэн мяралзсаар золгохоор ирэв үү?
Цэн хунгийн эгшиг дуундаа
Цэнхэр манан татуулан хонов уу?
Алаг дэлхийн өнгийг чимсэн
Алхан хээтэй Улзын гол оо
Аав ээжийн намтар шингэсэн
Аршаан тунгалаг Улзын гол оо